x

Пакистан: АНУ, Ираны энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах мөч урьд өмнөхөөсөө илүү ойртсон

АНУ, Ираны төлөөлөгчид энхийн хэлэлцээрийн эцсийн  хувилбарыг тохиролцсон тухай талуудын хэлэлцээрийн гол зуучлагч болох Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф баасан гаригт "X" нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ.

"Энхийн хэлэлцээрийн эцсийн, харилцан тохиролцсон хувилбар бэлэн болсныг бид баталж байна. Пакистан одоогоор дараагийн алхмуудыг тодорхойлохын тулд хоёр талтай нягт хамтран ажиллаж байна. Энх тайван урьд өмнө өнөөдрийнх шиг хэзээ ч ийм ойрхон байсангүй" гэж тэрбээр мэдэгдсэн байна. АНУ-ын засгийн газрын эх сурвалж AFP агентлагт мэдээлснээр, тус улсын эрх баригчид ойрын хэдэн хоногт Ирантай энхийн хэлэлцээр байгуулна гэдэгт "80-85 хувийн итгэлтэй" байгаа аж. Талууд хэлэлцээрт зургаадугаар сарын 14-нд буюу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 80 насны төрсөн өдөр гарын үсэг зурж магадгүй гэж "Reuters" агентлагийн эх сурвалж мэдээлжээ. Уг хэлэлцээрийн нэг нөхцөл нь Ираны баяжуулсан ураныг тус улсаас гаргаж, устгах явдал юм.

Үүний зэрэгцээ Ираны "Mehr" агентлаг мөн өдөр АНУ, Ираны хооронд байгуулах 14 заалт бүхий санамж бичгийн төслийг нийтэлжээ. Уг санамж бичигт Ливанд өгч буй Израилийн цохилтуудыг зогсоох зэрэг цэргийн бүх ажиллагааг нэн даруй, бүрэн зогсоох, Ирантай хил залгаа нутаг дэвсгэрээс АНУ-ын цэргийг татах, Ираны боомтуудын бүслэлтийг бүрэн цуцлах, түүнчлэн 30 хоногийн дотор Ормузын хоолойн үйл ажиллагааг эргэн сэргээх зэрэг заалтууд багтсан байна.

Хэлэлцээрт гарын үсэг зурах газраар Швейцарыг хэлэлцэж байгаа тухай AFP агентлаг мэдээлжээ. Тус улс хэлэлцээрт гарын үсэг зурах талбар болох санал тавьсан байна. "Бид АНУ, Иран улсуудтай нягт холбоотой ажиллаж байна. Хэрэв талууд зөвшөөрвөл Швейцар улсыг гарын үсэг зурах талбарын хувиар санал болгосон" гэж тус улсын Гадаад хэргийн яам баасан гаригийн орой мэдэгджээ.

Үүнээс өмнө Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мөн "Исламабадын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах мөч урьд өмнөхөөсөө илүү ойртлоо" гэж "X" нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Тэрбээр хэлэлцээ бүрэн дуусах хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг "гэрээний агуулгын талаар элдэв таамаглал дэвшүүлэхгүй байхыг" уриалжээ. Цагаан ордны тэргүүн Дональд Трамп өөрийн "Truth Social" сүлжээнд уг мэдээллийг ямар нэгэн тайлбаргүйгээр хуваалцсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг СОР17-ын үеэр дэвшүүлнэ саяхан С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 7 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 13 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 20 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 45 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 55 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 1 цаг 2 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 1 цаг 11 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 1 цаг 19 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 1 цаг 49 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 2 цаг 24 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 3 цаг 28 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 16 цаг 42 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 17 цаг 59 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 18 цаг 32 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 18 цаг 38 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 20 цаг 48 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 20 цаг 54 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 20 цаг 58 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 21 цаг 2 мин
iИх уншсан
Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top