x

Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа

Энэ оны зургадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн цахилгаан болон дулааны үнийг таван хувиар нэмсэн журам хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан иргэдийн зүгээс гомдол санал илэрхийлэх болсон. Энэ талаар иргэд болон холбогдох албан газруудаас мэдээлэл авлаа.

“Төрийн банк”-ны Хүүхдийн-100 салбараар орж, хэрэглээний төлбөрөө төлж буй хоёр гурван хүнээс цахилгаан, дулааны төлбөр нэмэгдсэн эсэх талаар асуухад “Нэмэгдсэн байна, одоо төлөхөөс яах вэ дээ. Манай төр засаг иргэдээ боломжийн амьдруулах биш, иргэдийнхээ халаас руу тэмтрэхээс хэтрэхгүй юм даа” гэх мэтээр бухимдалтай байгаагаа илэрхийлж байв.

Иргэн Г.Мөнхзул “Цахилгааны үнэ айхтар нэмэгджээ, сая ирээд бүр шоконд орлоо. Манайх хуучны гурван өрөө орон сууцанд амьдардаг. Урьд нь өвөл 110-130 мянган төгрөг төлдөг, зундаа 60-80 мянган төгрөгнөөс хэтэрдэггүй байсан. Гэтэл сая зургадугаар сарын төлбөр 153.957 төгрөг гарсан байна. Өвөл халаалт ирэхээр яах билээ, бүх юмны үнэ өсч байдаг, цалин нэмэгдэх биш, үнэхээр хэцүү байна” хэмээн төлбөр төлсөн баримтаа харуулав. Тэрбээр үргэлжлүүлэн “Наадамлаж яваад ирэхэд сюрпризтай угтах юм аа, цахилгаан дулаанаа төлөхдөө хүмүүс сэтгэл зүйгээ бэлдэж ирмээр юм байна” гэж үглэсээр гарч одлоо.

Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар тогтоол, 2026 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 71 дүгээр тогтоол шийдвэрийн дагуу цэвэр бохир усны үнэ тарифт өөрчлөлт орж 2026 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн усны суурь хураамж-3750, цэвэр ус-2000, бохир ус-1820, халуун ус-1714 төгрөгөөр тооцохоор үнийг шинэчлэн тогтоосон аж.

Энэ талаар, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны дарга Г.Цогтсайханаас тодруулахад “Манай байгууллага зохицуулагч байгууллага. Хэрэглэгч болон ус дулаанаар хангагч байгууллага, төр гурвын дунд зохицуулан тэнцвэржүүлэгч үүрэгтэй. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаас хоёр төлөөлөл, хангагч байгууллагуудын талаас хоёр төлөөлөл, үлдсэн нэг нь төрийн төлөөлөл гэсэн хараат бус таван салбар гишүүн байгууллагын нэгдсэн шийдвэрээр үнэ тариф тогтоодог. Түүний дараа Хууль зүйн яамаар батлуулдаг. Хэрэглэгчийн эрх ашиг талаасаа, НҮБ, ХЭҮК-оос гарсан зөвлөмжид нэг өрхийн хэрэглээний зардлын төлбөр өрхийн орлогын таван хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байдаг. Манай улсын хувьд цалин, орлогын түвшинд үндэслэн хэрэглээний төлбөрийг одоогийн нэмэгдсэн байдлаар өрхийн орлогын нэг хувь хүргэхгүй байхад анхаарч ажиллаж байна:

Гэхдээ олон жил үйл ажиллагааны зардлаа нөхөж чадахгүй хэмжээнд алдагдалтай ажиллаж, өртгөөс доогуур үнэ барьж ирсэн боловч хэрэглэгчдийн эрх ашгийг хангах, цаашдын хэрэглээний үе шатад доголдол үүсэхгүйн тулд зарим шат дараатай ажлуудыг хийх шаардлага үүссэн. Ус, дулааны үнэ нэмэгдэх болсон хоёр гол шалтгааны нэгдүгээрт, цахилгааны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь ус болон дулаан ашиглалтыг цахилгааны тусламжгүйгээр үйлчилгээ явуулах ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, хэрэглэгчдийг ус дулаанаар хангах үйлчилгээг тасалдал хүндрэл учруулахгүйгээр хүргэж байхын тулд тодорхой хэмжээнд шинэчлэл, сайжруулалтын ажлыг хийх шаардлагатай болсон. Улаанбаатар хотын усан хангамж 1930 он гэхэд доголдоно гэсэн эдийн засгийн судалгаанд үндэслэн, шинэчлэлтийн ажлын хүрээнд Засгийн газар АНУ-аас 350 сая ам.долларын зээл авч, шинэ эх үүсвэр бий болгосон, Хятад улсын 300 сая ам.долларын зээлээр цэвэрлэх байгууламж барьсан гэх мэт бодит зардлууд нэмэгдсэн учраас одоогоор хэрэглээний усны тухайд нэг л тутамд 0.66 төгрөг нэмэгдэж хоёр төгрөг болсон байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

ХУД-ийн 12 дугаар хорооны өндөр настан, хувиараа хөдөлмөр эрхлэгч М.Энхтуяа “Эгч нь өрхийн хэрэгцээнээс гадна, өвөл зуны хүлэмжид ногоо тарьж амьдрал ахуйдаа нэмэрлэдэг. Бас өвөл гал түлж агаарын бохирдол нэмэхгүй гэж бодож цахилгаанаар халаалтаа шийдсэн байдаг. Гэтэл цахилгааны үнэ нэмэгдээд байхад тэтгэврийн хэдэн цаас хаана ч хүрэхгүй. Зундаа санхүүд нэмэр болохоор эрхэлж байгаа ногоогоо усалдаг мотороо цахилгаанаар ажиллуулдаг юм. Ногоогоор ашиг олох биш, хөдөлмөрлөж цахилгаандаа зарцуулах болох гээд байна шүү” гэсэн юм.

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 345 дугаар тогтоол шийдвэрийн дагуу халаалт дулааны үнэ тарифт өөрчлөлт орсон нь зургадугаар сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа юм. Энэ талаар ЭХЗХ-ны ажилтан н. Энхтүвшин “Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, үнийг бодит өртөгт ойртуулах зорилгоор дулаан, цахилгааны суурь үнийг үе шаттай нэмэх асуудал олон жил яригдаж байсан. Үйлдвэрлэлийн өртгөөс доогуур үнээр алдагдалтай байдалтай олон жил явсны үндсэн дээр таван хувиар нэмэх шийдвэр гаргаад, нэмэгдлийг зургадугаар 5-наас хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсад дулааны эрчим хүчний борлуулалтын үнэ болон бодит өртгийн хооронд 80 хувийн зөрүү үүссэн байдалтай. Уг зөрүүг улсын төсвөөс болон салбар байгууллагууд өөрсдөө алдагдал хүлээх байдлаар нөхөж ирсэн бөгөөд цаашид иргэдийн амьдралд дарамт нэмэхгүйгээр үе шаттайгаар нэмэгдүүлэхээс аргагүй. Бодит тооцоо судалгаа хийхгүй, дураараа нэмэх асуудал байхгүй” гэлээ.

Сүхбаатар дүүргийн Бага тойрогт байрлах ОСНААГ-ын ажилтнаас энэ асуудлын талаар иргэд санал гомдол ирүүлж буй талаар тодруулахад “Нэмэгдсэнээс хойших хэрэглээний төлбөрүүд хуулийн хугацаагаараа одоо нэхэмжилж эхэлж байгаа болохоор, манайд ирсэн санал гомдол байхгүй” гэсэн юм.

Баяр наадам өндөрлөж, цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэнийг иргэд төлбөрөө төлөхдөө одоо л мэдэрч эхлэх байх даа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 22 цаг 21 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 22 цаг 28 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 23 цаг 20 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 23 цаг 30 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top