Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга хурандаа С.Түвшинтөгсөөр ахлуулсан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын хамтарсан ажлын хэсэг ҮБХИС-ийн хээрийн сургалтийн төвд ажиллаж, оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалтын үйл явцтай танилцлаа.
Энэ үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус сургалтын цэргийн алба, сахилга зохион байгуулалт, өдөр тутмын үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, материал хэрэгслийн хангалт, эрүүл ахуйн чиглэлээр шалган туслах ажлыг зохион байгууллаа.




