x

Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ

Цусархаг халууралт үүсгэдэг эбола вирусний халдвараар нас барсан хүмүүсийн тоо бараг 1 мянгад хүрсэн тухай ДЭМБ ба БНАКонго улсын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс өчигдөр мэдээлжээ. Нас барсан 999 тохиолдол бүртгэгдсэнээс гадна 2473 хүн вирусний халдвар авсан нь оношлогджээ. Мөн 737 өвчтөнийг тусгаарлан эмчилж байна. 

ДЭМБ-ын мэдээллээр, халдвар авсан нь батлагдсан өвчтөнүүдтэй хавьталд орсон бүх хүмүүсийн 82 хувийг хяналтад авсан байна. Халдварын тархалтыг зогсоохын тулд энэ тоог 90 хувьд хүргэх ёстой. Одоогийн байдлаар 116 сая хүн амтай БНАКонго улсын 26 мужийн 5-д нь халдварын тохиолдлууд илрээд байна. Ялангуяа Уганда, Өмнөд Судан улсуудтай хил залгаа Итури муж халдварын голомт болжээ.

Ядуурал ба зэвсэгт бүлэглэлүүдийн хоорондын мөргөлдөөний улмаас Итурид дэгдсэн халдварын тархалтыг зогсооход асар хүндрэлтэй байна гэж “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ажилтан Триш Ньюпорт ярилаа. Төрөл төрөгсөд нь нас барсан хүмүүсийг оршуулахдаа зохих ёсоор хамгаалалтын арга хэмжээ авахгүй байгаагийн улмаас халдвар хурдан тархаж байна. “Үхлийн нэг тохиолдол нь 17 хүнд халдвар тархаах магадлалтай болсныг” Ньюпорт дурджээ.

Эбола вирусний халдварын анхны тохиолдол 5 дугаар сарын 15-нд Итури мужид бүртгэгдсэн бөгөөд энэ үеэр зэвсэгт бүлэглэлүүд уурхайнуудыг хянахын тулд өөр хоорондоо тулалдаж байжээ. Үүний улмаас вирус тархалтыг бүртгэх, хянах боломжгүй байв.  

Халдвар авсан хүмүүсийн биологийн шингэнтэй хүрэлцэх үед вирус халдварладаг бөгөөд далд үе нь 3 долоо хоног хүртэлх хугацаагаар үргэлжлэх магадлалтай. Энэ удаагийн дэгдэлт 2007 онд илрүүлсэн Bundibugyo гэдэг ховор төрлийн вирусний омгоор үүсгэгдсэн бөгөөд үүний эсрэг вакцин, тусгай эмчилгээ байдаггүй. Иймээс нас барах эрсдэл маш өндөр буюу 30-50 хувьтай байгаа юм.

Энэ удаагийн дэгдэлт бол 1976 онд эбола вирус анх илэрснээс хойших 17 дахь удаагийн тохиолдол юм. Өмнө нь 2025 оны 12 дугаар сард дэгдэх үед 64 хүн өвчилснөөс 45 нь нас баржээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER (83.143.242.74)
    HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 07 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 7 цаг 7 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 7 цаг 12 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 7 цаг 19 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 7 цаг 22 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 7 цаг 26 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 7 цаг 55 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 8 цаг 31 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 9 цаг 38 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 9 цаг 41 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 9 цаг 49 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 15 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 15 цаг 30 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 15 цаг 33 мин Хэлгүй бол төргүй 16 цаг 35 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 16 цаг 46 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 16 цаг 52 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 16 цаг 56 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 17 цаг 7 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 2026-09-12 Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 2026-09-12
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top