x

ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ

ОХУ-ын зарим бүс нутагт шатахууны хангамж аажмаар сайжирч, нөхцөл байдал тогтворжих хандлагатай байгааг тус улсын Шадар сайд Александр Новак энэ сарын 25-нд мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, зарим газрын тос боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж, шатахуун түгээх станцуудын дараалал багасаж, бүс нутгуудад нийлүүлэлт хэвийн байдалдаа орж эхэлсэн байна.

Александр Новак энэ мэдэгдлийг Засгийн газрын түлшний зах зээлийн асуудлаарх зөвлөгөөний дараа хийсэн бөгөөд бензиний экспортыг оны эцэс хүртэл хязгаарлах шийдвэр хүчинтэй хэвээр байгааг онцолжээ. Харин дизель түлшний экспортын хоригийг дотоодын зах зээл бүрэн тогтворжсон үед цуцлах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Сүүлийн саруудад Украины нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн халдлагын улмаас газрын тос боловсруулах хэд хэдэн үйлдвэр доголдож, үүний улмаас ОХУ-ын зарим бүсэд шатахууны хомсдол үүсч, үнэ өссөн. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Засгийн газар экспортын хязгаарлалт тогтоож, дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн.

Гэсэн хэдий ч Александр Новак энэ сарын 25-ны мэдэгдэлдээ нөхцөл байдал бүх бүс нутагт бүрэн хэвийн болоогүйг тэмдэглэж, ялангуяа Сибирийн зарим бүсэд хүндрэл үргэлжилж байгааг дурдсан байна. Тиймээс дотоодын түлшний зах зээлийг бүрэн тогтворжуулах хүртэл авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Интерфакс, Ройтерс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 15 цаг 16 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 16 цаг 12 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 16 цаг 16 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 16 цаг 24 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 18 цаг 41 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 21 цаг 48 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 22 цаг 22 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 22 цаг 27 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 22 цаг 32 мин Шатахууны хямрал ба бодит байдал 22 цаг 42 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 22 цаг 55 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 4 мин Байгаль эхийн хилэн 23 цаг 12 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 23 цаг 25 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 23 цаг 28 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 23 цаг 36 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 23 цаг 44 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав
Top