x

Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол

Баяр наадмын дараах томоохон дуулиан шинээр Даян аварга цол хүртсэн түрүү бөх Б.Орхонбаярын гэргий нүүрсний компанийн захирал байсан тухай мэдээллээс үүдэн улс орныг хамарсан цахим хэлэлцүүлэг болон дэгдлээ. Үндэсний бөхийн орчин цагийн хамгийн тод од болох түүнийг нөмөрсөн энэ шуугиан цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Даян аварга өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон түмэнд хандаж мэдэгдэл хийсэн ч тусыг эс олон улам дэврэв.

Улс түмнээр нь буцалгаж орхисон удаахь шуугианыг харин “Urban talk Show” хэмээх хөтөлбөрт уригдсан залуус дэгдээгээд байна. Олон нийт төдийгүй, улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд хуйгаараа татагдан орж ирж, ар араасаа байр сууриар бөмбөгдөж, ээлжит томоохон асуудлыг босгож ирэх нь тэр.

Асуудал юунаас болж үүсэв ээ. Чухам юу нь олон нийтийг ингэтэл нь бухимдуулав.Өнөөдөр уг нэвтрүүлэгт оролцсон зочид, хөтлөгч, санаачлагч юутай хээтэйгээ хэдэн өдрийн турш цахим буллид өртөн толгой өөд татах сөхөөгүй нүдүүлж байна.

Уг нь тэдний үндсэн сэдэв өөр байсан ч ам халсан залуусын нэг нь нөгөө оролцогчийнхоо албан бусаар хэзээ ч юм ярьж байсан яриаг эш татан оруулж ирснээс үүдэн энэ дуулиан дэгджээ. Шуудхан хэлэхэд, ойн мухарт майхандаа буу халж байгаа мэт мэдрэмжгүй авирласан Мөнхүүш хэмээх тэр комедиан бусдыгаа ийм байдалд оруулчихлаа. Өөрөө комедиан Ханугаас болон олон нийтээс уучлалт гуйсан ч хэн ч тоож сонссонгүй. Угаасаа ийм үед хэчнээн тайлбарлаад хэн ч сонсдоггүй.

Энэ алдаанаас болж өнөөдөр цахим ертөнцөд цовдлуулж буй Хану хэмээх комедиан залуу бол сошиал орчинд маш идэвхтэй дуу хоолой. Тэрбээр эрх баригчдын явуулж буй эдийн засгийн бодлогууд, татварын бодлогын гажуудлуудыг ил тод шүүмжилдэг, байр сууриа олонд хүргэхийн тулд зориуд хурцаар элэглэх, зарим тохиолдолд хэтрүүлэгтэйгээр доромж аяг аашаар хачирлан нийгэм рүү гаргаж шиддэг, өөрийн гэсэн дэмжигчидтэй, өвөрмөц зан араншинтай цахим тоглогч юм.

Хэдийгээр яг тэр орой “Өнчин охидыг цуглуулж порно кино хийх хэрэгтэй” гэж шууд өөрөө яриагүй ч өмнө нь тодорхой хүрээллийнхэн дотор ярьсан нь үнэн бол энэ буруу. Үнэндээ залуучууд нийлж суугаад элдвийн сэдвээр ам уралдан ярих нь тийм хорвоод байдаггүй бузар явдал ч биш. Хэсэг бүлгээрээ уулзаад буу халахаараа хүмүүс юу эсийг ярьдаг билээ. Тэр бүү хэл “секс туризм” болон бусад “+18” сэдвүүд ч тийм хориотой сэдэв биш шүү дээ.

Гагцхүү энэ тохиолдолд дээрх сэдвүүд дотроос хамгийн аймшигтай, байж боломгүй, жигшүүрт, хэрцгий, ой гутам санаа гарч ирсэн нь хүмүүсийг тэсрэхэд хүргэлээ. Бид бол өнчин өрөөсөндөө өөрсдөөсөө илүү сэтгэлээ тасдаж өгдөг өвөрмөц онцлогтой өвөг дээдсийн үр сад. Орчин үеийн хүмүүсийг хүйтэрсэн, хүнээ байсан, нэгнээ хайрлаж хамгаалах сэтгэлээ гээсэн гэлцдэг ч энэ худлаа. Бидний хайрлах чадвар одоогийн цоо шинэхэн үед маань ч өвлөгдөөд явж байгаа. Өөрсдөө махны үнэдээ сөхөрчих шахаж байгаа ч өнчирч үлдсэн үрсэд халаасаа тэмтрээд хандив өргөцгөөж байдгийг юу гэх юм. Өдөр болгон л бид ямар ч нам, Төр, Хүүхэд хамгаалах байгууллагын оролцоогүйгээр энэ ажлаа хийсээр л байгаа биз дээ. Цаашдаа ч монгол хүн ийм байсаар л байх болов уу. Энэхүү болж өнгөрсөн асуудлын ард харин бид юуг илүү нарийн бодох ёстой вэ. Одоо энэ талаар тогтож ярих цаг гэж бодож байна.

Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд, албан ёсны мэргэжлийн агентлагууд хариуцлагаа илүү өндөржүүлэх хэрэгтэй болоод байгааг дээрх явдал маш тод харууллаа. Хэн дуртай нь орж ирж контент нэртэй элдэв юм хийдэг, хэн дуртай нь орж ирж энэ зах зээлийг эзэлдэг, залдаг, зардаг, зольдог байдал дэндүү ужгирчээ. Энэ хөл толгойгүй байдлаас болоод мэргэжлийн нарийн зүйлсийг мэдэхгүй үзэгчдийн зарим хэсэг бүгдийг нь хэвлэл мэдээллийнхэн гэх нэг цонхоор чихэж хардаг болов. Үүний балгаар зочдоосоо болоод сэтгүүлчид нь буллидүүлж суудаг гажиг уур амьсгал ч бүр нутагшчихсан. Цахим орчинд цаанаасаа түлхүүрдүүлээд нэгэнт улайрчихсан тийм олонлог манайд хаанаас ч юм хүч хаян бэлтгэгджээ. Асар том арми болон бууриа зассан гэж хэлэхэд хилсдэхгүй шүү.

Өөрсдөө бид ч сүүлдээ элдэв контент нэртэй сайн дурын ажлуудаар нийгмийг ханаруулж байдаг нөхдүүд, яахаас ч буцахгүй авирлаж байгаад баахан дагагч цуглуулчихаад өөрсдөдөө имфлүүнсер гэх нэр олгочихсон этгээдүүд гээд бүгдтэй нь холилдож, холион бантан болж дууссан. Энэ бол манай сэтгүүл зүйн дархлаа нэгэнт унаж үгүй болсны нотолгоо юм.

Үнэндээ хэн дуртай нь хийж байгаа элдэв саарал юмсыг ямар ч шүүлтүүргүйгээр нэвтрүүлж албажуулж байгаа медиа компаниуд манай нийгэм ийм замбараагүй болсны хариуцлагыг хүлээлцэх ёстой. Бүр энгийншүүлж хэлэхэд нэвтрүүлэг, нийтлэлээ ядахдаа ганц удаа харах хэрэгтэй шүү дээ. Хяналтын систем редакцуудад бүгдэд нь байхгүй болчихоогүй байна. Манай “Өдрийн сонин” гэхэд хар тамхины асуудалд холбогдсон хүмүүсийг огт гаргадаггүй. Өглөөний летучка болгон дээр энэ сигналь дуугарч байдаг. “Наад хүн чинь хар тамхины асуудалд холбогдсон хүн. Хэрэг нь шийдэгдээгүй байхад гаргахыг хориглож байна” гээд л гүйцээ. Энэ индэр бол хэн дуртайг нь залж байдаг индэр биш учраас ийм зарчим үйлчилдэг гэсэн үг. Ёс зүйн энэ мэт нарийн кодуудыг хэвлэл мэдээлэл сахих үүрэгтэй. Үүнийгээ сайн сахиж ажиллахыг хаа хаанаа хичээх хэрэгтэй байна.

Олон нийтийн дунд дэгдсэн элдэв төрлийн цуурхал, янз бүрийн санаа зорилго тээсэн ташаа мэдээллийг шүүлтүүргүйгээр нэвтрүүлж, нийтлэх нь нийгэмд асар хортой үр дагавар дагуулдаг гэдгийг өнөөдөр бид эд эс болгоноороо мэдэрч байна. Тиймээс илүү мэдрэг, илүү нягт нямбай ажиллахыг цаг үе маань сэтгүүл зүйгээс өөрөөс нь шаардаж байна. Хэдийгээр дээрх асуудал бидний хийсэн зүйл биш ч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нуруун дээр л төөрөлдсөн үнэнийг нягтлах үүрэг нь албан ёсоор буудаг. Тиймээс цуурхал, баримтгүй яриаг шүүлтүүргүйгээр албажуулж болохгүй. Үүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Хүний амьд явах, ажиллаж амьдрах эрх, нэр хүндэд халдсан, доромжлон гутаасан, гүтгэсэн агуулгыг түгээхээс татгалз. Хэдийгээр бүх хүний ярих, байр сууриа илэрхийлэх, өөрийн бодит асуудлаа тайлбарлах эрхийн өмнө сэтгүүл зүй нээлттэй хандах зарчимтай ч нийгмийнхээ өнөөдрийн энэ угаартаж манантсан байдлаас гарахын тулд мэргэжлийн зарим зарчмуудаасаа ухрах шаардлагатай болж иржээ. Үзэл бодлын чөлөөт байдал ба хүний эрхийн хязгаар хоёрын дунд баланс барих гарцаагүй шаардлага өнөөдөр манай нийгэмд тулгарсан учраас шүү...

Олон нийтийн сүлжээгээр "өнчин охид", "секс туризм" тойрсон сэдэв хүчтэй яригдаж, нийгмийг бүхэлд нь бухимдуулаад байгаа энэ үед бид зарим зүйлс дээр цэгцэрч авцгаая. Хүнийг нас, хүйс, нийгмийн гарал үүсэл, амьдралд амссан хувь тавилангаар нь ялгаварлан гадуурхсан, улс үндэстний эв нэгдэлд сөрөг уур амьсгал үүсгэсэн энэхүү дуулиан нь зөвхөн холбогдсон хүмүүст хамаатай үйлдэл ч биш юм. Үүнийг шүүлтүүргүйгээр цацаж, олон нийтэд албажуулан хүргэсэн компаниудтай ч ёс зүй, хариуцлагын тухай асуудлыг хөндөх цаг болжээ. Учир нь үг хэлэх, байр сууриа илэрхийлэх эрх чөлөө гэдэг нь хүний эрхийг уландаа гишгэж, бусдыг доромжлох эрх биш юм. Нөгөө талаар хэвлэл мэдээлэл бол зүгээр нэг микрофон биш. Хүний эрх, хүүхэд хамгааллын улаан шугамыг давсан, гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийг зөвтгөсөн агуулгыг эфирт гаргахгүй байх "редакцын цензур" байх ёстой.

Сенсациар хандалт (View) цуглуулан улайрахаа хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо зогсоох цаг болсон. Олон нийтийн анхаарлыг татахын тулд ёс бус, өдөөн хатгасан зүйлийг трэнд болгон дэвэргэх нь сэтгүүл зүй биш. Харин ч нийгмийн сэтгэл зүйгээр тоглож буй хариуцлагагүй үйлдэл юм. Дэлхийн чөлөөт орнуудад хэвлэл мэдээллийн ёс зүйг хууль болон дотоод дүрмээр маш хатуу зохицуулдаг. Жишээ нь, Их Британийн хэвлэл мэдээллийг зохицуулдаг "Ofcom" байгууллага нь телевизээр хүнийг ялгаварлан гадуурхсан, хүүхдийн эрх ашгийг зөрчсөн, эсвэл нийгэмд үзэн ядалт түгээсэн агуулга гаргавал тухайн сувгийг олон сая фунтээр торгох, эсвэл нэвтрүүлэг цацах лицензийг нь шууд хураах хүртэл арга хэмжээ авдаг.

Дэлхийн хамгийн том медиа агентлаг болох BBC нь нэвтрүүлгээ эфирт гаргахаас өмнө хуулийн болон ёс зүйн зөвлөхүүдээрээ заавал хянуулдаг журамтай. Хэрэв оролцогчийн яриа хүнийг нас, хүйс, нийгмийн байдлаар гадуурхсан байвал тухайн хэсгийг шууд хасдаг. Гэхдээ тэд "Бид үзэл бодлоо илэрхийлэх индэр олгосон" гэж хэзээ ч хариуцлагаас бултдаггүй. Том медиа "лайк", "хандалт" харсан сэтгүүл зүйг хэзээ ч хийдэггүй. Үндэстний эв нэгдэл, хүний халдашгүй дархан эрхийг хамгаалахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд ёс зүйн үүргээ ухамсарлаж, дотоод хяналтаа чангатгахыг амьдарч байгаа цаг үе өөрөө шаардаж байна. Ардчилсан нийгэмд үг хэлэх эрх чөлөө байх ёстой ч тэр нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг уландаа гишгэх, нийгмийн ёс зүйг доройтуулах зөвшөөрөл биш юм.

Хаанаас биднийг ингэтэл унагаж, өөр хооронд нь алалцуулж, үргэлжийн хэрүүл хараалтай бурангуй дээвэр дор амьдруулах бодлого хийгээд байна вэ...Үнэхээр баллаж, таллаж гүйцлээ шүү дээ.

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.83.34)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 07 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 21 цаг 47 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 21 цаг 54 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 22 цаг 46 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 22 цаг 56 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top