x

ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин

/ТАСС/ Саяхан АНУ, Мексик, Канадад болж өнгөрсөн ДАШТ олон хөлбөмбөгчний чансаанд сайнаар нөлөөлж, тэдний зах зээлийн үнэлгээг багагүй өсгөлөө. Ингээд тоглогчдын шилжилт хөдөлгөөн, зах зээлийн үнэ цэн, тоглолтын статистик зэрэг мэдээллийг түгээдэг Transfermarkt цахим хуудасны хувилбараар ДАШТ-ий дараа дэлхийд хамгийн өндөр үнэлгээтэй болсон шилдэг 5 хөлбөмбөгчнийг танилцуулж байна.  

Эрлинг Холанд (Норвег)

Английн “Манчестер Сити” багийн довтлогч энэ залуу анх удаагаа ДАШТ-д оролцсон гэхэд өөрийгөө яруу тодоор харуулж чадлаа. Түүний хүчин зүтгэлийн ачаар Норвегийн шигшээ баг түүхэндээ анх удаа шөвгийн 8-д шалгарч, англичуудад нэмэлт цагт 1:2-оор хожигдлоо. Холанд 7 тоглолтод 5 гоол оруулж, 1 оновчтой дамжуулалт өгснөөр хэд хэдэн өвөрмөц амжилтыг тогтоосон юм. Өдгөө 26 настай тэрбээр яг энэ мөчид дэлхийн хамгийн өндөр үнэтэй /220 сая евро/ тоглогч болоод байна. Ийм үнээр түүнийг авахад харамсах зүйл үгүй ээ. Э.Холанд “МанСити”-гийн бүрэлдэхүүнд 198 тоглолтод оролцохдоо 162 гоол, шигшээ багийн бүрэлдэхүүнд 55 тоглолтод оролцохдоо 62 гоол оруулаад байгаа нь маш тогтвортой үзүүлэлт юм.

Ламин Ямаль (Испани)

19-хөн настайдаа дэлхийн аварга болсон энэ залуу ДАШТ-д бусдыг гайхшруулахаар сайн тоглоогүй бөгөөд 8 тоглолтод ганцхан гоол оруулж, ганцхан оновчтой дамжуулалт өгсөн юм. Гэхдээ “Барселона”-гийн тоглогч тэрбээр бэртлээ дөнгөж эдгээгээд ДАШТ-д оролцсон гэдгийг санах хэрэгтэй. Дөнгөж 19 настай энэ хүү хэдийн дэлхийн болон Европын аварга болсон нь түүний авьяас чадварыг илтгэн харуулж байна. Шилжилт хөдөлгөөний үе дэх Ямалын үнэлгээ 220 сая евро болж, Холандын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа ажээ. Ямал, Холанд хоёрын үнэлгээ тус бүр 20 сая еврогоор нэмэгдсэн байна.

Килиан Мбаппе (Франц)

“Реал”-ын довтлогч 27 настай энэ залуу хамгийн өндөр үнэлгээтэй хөлбөмбөгчдийн чансааг тэргүүлнэ гэж олон хүн бодож байсан болов уу. Гэвч түүнд ганцхан л зүйл саад болсон юм. Францын шигшээ баг хагас шигшээд испаничуудад 0:2-оор, хүрлийн төлөөх тоглолтод 4:6-аар англичуудад хожигдсон билээ. Гэсэн хэдий ч Мбаппе 8 тоглолтод 10 гоол оруулснаар энэ удаагийн ДАШТ-ий төдийгүй ерөөсөө тус тэмцээний түүхэн дэх /нийт 22 гоол/ шилдэг довтлогчоор шалгарсан юм. Түүний трансферийн үнэлгээ 20 сая еврогоор өсөж, 200 саяд хүрчээ.

Майкл Олисе (Франц)

Францын шигшээгийн өөр нэгэн тоглогч ДАШТ-д өөрийгөө гялалзтал харуулсан нь Майкл Олисе юм. “Бавариа” багийн жигүүрийн хагас хамгаалагч тэрбээр 8 тоглолтод 7 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлтээр ДАШТ-ий шилдгээр тодорсон юм. Ийнхүү Олисе дэлхийн гурван удаагийн аварга Пелегийн 1970 оны тэмцээний үеэр /6 оновчтой дамжуулалт/ тогтоосон дээд амжилтыг эвдлээ. “Реал”-ынхан түүнийг ихэд сонирхож байгаа бөгөөд хэвлэлүүдэд бичсэнээр Мбаппе эх орон нэгтнээ Мадридын клубт очихыг шаргуу хүчтэй ятгаж байжээ. Өдгөө Олисегийн үнэлгээ 20 сая еврогоор өсөж, 170 саяд хүрсэн байна. Хэвлэлүүдэд бичсэнээр, “Реал” баг түүнийг 200 саяар авахад бэлэн байгаа бололтой.  

Жүд Беллингэм (Англи)

“Реал”-ын хагас хамгаалагч энэ залуу өнгөрсөн улиралд тийм ч сайн тоглоогүй боловч ДАШТ-д нэр хүндээ өргөж чадлаа. Английн шигшээ баг сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа дэлхийн аваргаас медаль хүртсэн бөгөөд Беллингэм хүрлийн төлөөх тоглолтын гол баатар байлаа. Өдгөө 23 настай тэрбээр 8 тоглолтод оролцохдоо 7 гоол оруулж, 1 оновчтой дамжуулалт өгснөөр нэг ДАШТ-д оруулсан бөмбөгний тоогоор Хари Линекер, Харри Кейн нарыг гүйцэж түрүүлэв. ДАШТ-ий дараа үнэлгээ нь хамгийн ихээр өссөн тоглогчдын жагсаалтад Беллингэм эх орон нэгт Эллиот Андерсоны /+35 сая евро/ дараа 2 дугаарт бичигдэж байгаа юм. Түүний зах зээлийн үнэлгээ 160 сая еврод хүрчээ.  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 16 цаг 7 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 17 цаг 3 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 17 цаг 7 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 15 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 32 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 40 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 13 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 18 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 24 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 33 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 46 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 55 мин Байгаль эхийн хилэн Өчигдөр 11 цаг 03 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top