x

WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ

Дэлхийн эдийн засгийн форумаас (WEF) гаргадаг “Жендерийн ялгаатай байдлын индекс”-ийн 2025 оны тайланд дэлхийн 148 орныг хамруулахад жендерийн ялгаатай байдал 68.8%-тай гарсан ба энэ хурдаар явбал салбар бүрд хүйсийн тэгш оролцоог хангахад 123 жил шаардлагатай гэж үзжээ.

Дэлхийн хэмжээнд эдийн засгийн оролцоо болон улс төрийн оролцоо нь жендерийн хамгийн их зөрүүтэй хоёр салбар юм.

Эдийн засгийн оролцоо - 61%:

Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо өмнөх жилтэй харьцуулахад бага зэрэг өссөн ч бүрэн тэгш байдалд хүрэхэд дахин 135 жил шаардлагатай гэж үзжээ. Эмэгтэйчүүд дэлхийн ажиллах хүчний 41.2%-ийг бүрдүүлж байгаа боловч компаниудын удирдах дээд албан тушаалд дөнгөж 28.8%-ийг эзэлж байна. Мөн технологи болон хиймэл оюун ухааны (AI) салбарт эмэгтэйчүүдийн оролцоо сул байгаа нь ирээдүйн эдийн засгийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж буйг онцолжээ.

Улс төрийн эрх мэдэл - 22.9%:

Эмэгтэйчүүдийн оролцоо хамгийн бага хувьтай салбар нь улс төрийн салбар хэвээр байсаар байна. Энэ нь дэлхийн хэмжээнд шийдвэр гаргах, хууль тогтоох дээд түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой дутмаг байгааг илтгэж буй бөгөөд одоогийн хурдаар эрх тэгш байдалд хүрэхэд хамгийн урт хугацаа буюу 162 жил шаардлагатай гэж үзсэн байна.

Дээрх үр дүнгээс жендерийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа удирдах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг харж болно.

Эх сурвалж: https://www.statista.com/

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан тохирлын тэмдэгт олон улсад

Сүүлийн жилүүдэд олон улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд тэдний хүргэж буй ажил үйлчилгээний ялгарлыг бий болгох тусгай шошго буюу тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүлэн ашиглах болсон. Тохирлын тэмдэгтийг ашиглах хамгийн гол шалгуур нь хувьцаа
эзэмшигч болон удирдах албан тушаалтны 51 ба түүнээс дээш хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байдаг.

Тохирлын тэмдэгт нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох замаар бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, олон улсад гаргах үүргийг
гүйцэтгэдэг. Үүнээс гадна тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь тодорхой стандарт, журамд нийцэж байгааг давхар илтгэх тул бизнесийг урт хугацаанд, тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг болно.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тохирлын тэмдэгтийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашигласнаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон нийтэд танигдах, улмаар борлуулалтаа нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг хүртдэг.

“Women Owned” тохирлын тэмдэгт Монгол Улсад

Харин Голомт банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцлох “Women Owned” тохирлын тэмдэгтийг 2023 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол Улсад хэрэглээнд нэвтрүүлсэн.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд “Women Owned” тохирлын тэмдэгтийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашигласнаар ямар боломжийг олж авах вэ?

  • Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
  • Сургалт, чадавхжуулах хөтөлбөр, арга хэмжээнд хамрагдах
  • Туршлага солилцох
  • Бизнес аялалд оролцох
  • Хамтарсан борлуулалтыг дэмжих
  • Үзэсгэлэн худалдаанд оролцох

“Women Owned” тохирлын тэмдэгт ашиглах хүсэлтийг тасралтгүй хүлээн авч, шалгуур хангасан бизнесүүдэд тэмдэгтийн гэрчилгээ олгох процесс үргэлжилсээр байна. Эмэгтэй бизнес эрхлэгч та ч бас “Women Owned” бизнесийн эгнээнд нэгдэхийг хүсвэл дараах QR-ийг уншуулж бүртгүүлэх хүсэлтээ илгээгээрэй.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER (83.143.242.74)
    HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 07 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 22 цаг 34 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 22 цаг 40 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 23 цаг 32 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 23 цаг 42 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top