x

Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа

Филиппин Улсын Минданао арлын орчимд энэ сарын 8-нд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, үүний улмаас Филиппин болон Индонезийн зарим бүс нутагт цунамигийн сэрэмжлүүлэг зарласан байна.

Иймд дээрх хоёр улсаар зорчиж буй болон оршин суугаа манай улсын иргэд тухайн улсын эрх бүхий байгууллагаас гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэг, аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийг тогтмол авч, чанд мөрдөхийг зөвлөж байна. Түүнчлэн далайн боомт болон нам дор бүсэд байгаа иргэд эргээс хол байх, цунамигийн эрсдэлтэй бүсэд очихоос зайлсхийх, аюулгүй байдлаа сайтар хангах нь зүй юм.

Мөн газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжлэх магадлалтай тул эвдэрч гэмтсэн барилга байгууламжид нэвтрэхгүй байх, онцын шаардлагагүй тохиолдолд эрсдэлтэй бүсэд зорчихгүй байх, холбооны хэрэгслээ ашиглах боломжтой байлгаж, гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ тогтмол холбоотой байх хэрэгтэй.

Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд орон нутгийн онцгой байдлын байгууллагын зааврыг дагаж мөрдөж, шаардлагатай бол Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яамтай холбоо барихыг зөвлөж байна. Яаралтай үед холбоо барих дугаар +62 81188030122 гэж Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Bitcoin Recovery Expert (102.205.239.85)
    Cryptocurrency and digital assets offer profit opportunities but also enable sophisticated online fraud affecting individuals and businesses. Dune Nectar Web Expert provides professional investigation and cyber intelligence to assist victims without imposing additional financial burden. No-Upfront-Fee Policy: + 1 2 5 2 2 7 1 8 9 0 0
    2026 оны 06 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top