x

Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна

"SpaceX" компанийн хувьцааг хөрөнгийн биржид гаргах (IPO) төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маск дэлхийн түүхэн дэх анхны 1 их наяд ам.долларын хөрөнгөтэй хүн болно.

Хэд хэдэн хэвлэлүүдэд мэдээлснээр, SpaceX компани олон сар хүлээлгэсэн IPO-гийн үнээ зургаадугаар сарын сүүлчээр тогтоохоор төлөвлөж байгаа бөгөөд компанийн үнэлгээг 1.75 их наяд ам.доллар, нэгж хувьцааны үнийг 135 ам.доллар байхаар тооцжээ. Ингэснээр И.Маск дэлхийн анхны их наядтан болж магадгүй байна. "Forbes" сэтгүүлийн тооцоолсноор, түүний хөрөнгө 825 тэрбум ам.доллароос (зургаадугаар сарын 3-ны Зүүн эргийн цагаар 14:00 цагийн байдлаар) 1 их наяд ам.долларт хүрч өсөх боломжтой аж.

Өнгөрсөн сард өгсөн IPO гаргах хүсэлтэээс үзвэл, И.Маск "SpaceX"-ийн 4.8 тэрбум ширхэг хувьцаа (энгийн хувьцааны 42 хувь) эзэмшиж байгаа ажээ. Үүнээс гадна 350 сая ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 8.39 ам.доллароор худалдан авах опцион эрх эзэмшдэг байна. Хэрэв "SpaceX"-ийн IPO-г гаргахдаа нэгж хувьцааны үнийг 135 ам.доллар байхаар тогтоовол И.Маскийн тус компанид эзэмшдэг хувьцаа болон опционы нийт үнэлгээ 688 тэрбум ам.долларт хүрнэ. Одоогийн байдлаар "Forbes" сэтгүүл түүний эзэмшиж буй хувийг ойролцоогоор 500 тэрбум ам.доллар гэж үнэлж байгаа ажээ.

"SpaceX"-ийн хувьцаанаас гадна И.Маск "Tesla" компанийн бараг 12 хувийг (174 тэрбум ам.долларын үнэ бүхий), мөн опцион эрх (121 тэрбум ам.долларын үнэ бүхий) эзэмшдэг. Тэрбээр мөн "тархи-компьютерын интерфэйс" хөгжүүлэгч "Neuralink", туннель баригч "Boring Company" компаниудын хувьцааг эзэмшдэг байна.

Өдгөө 54 настай И.Маскийн хувьд их наядтан болох нь түүний намтарт бас нэгэн чухал хуудас болох юм. Тэрбээр ердөө найман сарын өмнө буюу өнгөрсөн оны аравдугаар сард 500 тэрбум ам.доллароос давсан хөрөнгөтэй түүхэн дэх анхны хүнээр тодорсон. Түүнээс өмнө 400 тэрбум ам.долларын хөрөнгийн босгыг "Oracle" компанийг хамтран үүсгэн байгуулагч Ларри Эллисон давж байв. Өнөөдрийн байдлаар И.Маск дэлхийн хоёр дахь хамгийн баян хүн болох Ларри Пэйжээс бараг гурав дахин их хөрөнгөтэй байгаа бөгөөд Л.Пэйжийн хөрөнгө 295 тэрбум ам.доллар, Л.Эллисоны хөрөнгө 283 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Эх сурвалж: Forbes

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Heather Delaney (105.118.5.230)
    Hello, friends and readers! I’m really excited, I never thought getting my husband back and saved my marriage could be this easy.. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 23 цаг 57 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top