x

АНУ-ын Хууль зүйн яам Paramount компани Warner Bros. Discovery-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ

АНУ-ын Хууль зүйн яамнаас "Paramount" компани "Warner Bros. Discovery"-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ. Хэлцлийн нийт өртөг 111 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа юм. Нэгдэх үйл явц бүрэн дууссаны дараа "Paramount" компани "CNN", "HBO", "DC Studios", "New Line Cinema" зэрэг "Warner Bros. Discovery"-ийн хэд хэдэн алдартай хөрөнгийг эзэмшинэ. 

АНУ-ын Хууль зүйн яамныхны үзэж байгаагаар, тус хоёр компани нэгдсэнээр хэвлэл мэдээлэл, энтертайнмент салбарын өрсөлдөөн улам ширүүн болж, салбарын хөгжилд нэмэлт боломжуудыг бий болгох ажээ. Одоогоор нэгдэх үйл явц хараахан дуусаагүй байна. Калифорни зэрэг зарим муж улс уг хэлцлийг эсэргүүцэн шүүхээр заргалдаж магадгүй байгаа юм.

Калифорни муж улсын Ерөнхий прокурор Роб Бонта урьд нь мэдэгдэхдээ, энтертайнмент салбарын томоохон компаниуд нэгдсээр байгаад санаа зовж буйгаа илэрхийлж байв. Түүний үзэж буйгаар, зах зээлд томоохон тоглогчдын тоо цөөрөх нь өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй ажлын байрны цомхотголд хэдийнээ өртөөд байгаа хөдөлмөрийн зах зээлд улам дарамт болно.

Түүнчлэн тус хоёр компани нэгдэж байгаа нь кино урлагийн салбарынхны дунд мөн ихээхэн маргаан дагуулаад байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Холливудын 1400 гаруй жүжигчин, найруулагч болон бусад зүтгэлтнүүд нэгдэхийг эсэргүүцсэн нээлттэй захидалд гарын үсэг зуржээ. Харин "Paramount" компанийн удирдлагуудын хувьд активуудаа нэгтгэж, зардлаа оновчтой болгосноор эдийн засгийн маш том үр өгөөж хүртэнэ гэж тооцоолж байна.

ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.77)
    Компютерийн програмаар монгод хүмүүсийн сексийг өөрсдөд нь мэдэгдэлгүй бичиж аваад гапаадийн гаж донтой баячуудад өндөр үнээр зардаг
    2026 оны 06 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 22 цаг 44 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 22 цаг 50 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 23 цаг 42 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 23 цаг 52 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top