Умард Ирландын Белфаст хотод сүүлийн өдрүүдэд өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас цагдаагийн албан хаагчид, жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсэж, эмх замбараагүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд иргэд та бүхэн Белфаст хот тайван байдалд шилжих хүртэл зорчихгүй байх, зорчиж байгаа тохиолдолд жагсагчдын идэвхтэй бүсээр явахгүй байж хувийн аюулгүй байдлаа хангана уу.
Хэрэв яаралтай тусламж авах бол Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ-ны "WhatsApp" +44 020 7937 0150 хаягаар холбогдоно уу.



