Монголын үндэсний бөхийн холбоо, “Бридж” корпорац Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг зургаа дахь жилдээ “Сүзүки Жимни” маркийн авто машинаар урамшуулахаар болжээ.
“Бридж” корпорац 2020 оноос эхлэн энэхүү шагналыг гардуулж ирсэн уламжлалтай бөгөөд анх энэхүү машиныг Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарди М.Бадарч гардсан юм. Түүнээс хойш 2022 онд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл, 2023 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон, 2024 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр, 2025 онд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Э.Батмагнай нар уг машины эзнээр тодорч байлаа.
Ташрамд дурдахад, “Сүзүки Жимни” маркийн авто машин Чилийн Охос-дель-Саладо галт уулын 6668 метрийн өндөрт гарч, Гиннесийн дээд амжилтын бүртгэлд бичигдсэнээрээ алдартай билээ.



