x

Хөл бөмбөгийн ДАШТ эхэлж, нээлтийн тоглолтод Мексик хожлоо

Хойд Америкт түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй хөл бөмбөгийн ДАШТ эхэлж, эхний тоглолтод Мексикийн шигшээ баг хожлоо.

АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад анх удаа зохиож буй 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа Мехико хотноо боллоо. Тэмцээний албан ёсны нээлтийн ёслол нийт гурван удаа зохион байгуулах бөгөөд үлдсэн хоёр ёслол нь баасан гарагт Торонто хотод, бямба гарагт Лос-Анжелес хотод болно.

"Эдгээр нээлтийн ёслол нь хөгжим, соёл, хөл бөмбөгийг нэгтгэн улс бүрийн онцлогийг төдийгүй энэхүү тэмцээнийг тодорхойлж буй эв нэгдлийг илэрхийлэх болно. Энэ бол дэлхий нийтийг хамарсан баяр наадмыг эхлүүлэх хүчирхэг арга юм” хэмээн Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгч Жанни Инфантино тэмцээний өмнө мэдэгдэж байв.

Нээлтийн ёслолын дараахан орон нутгийн цагаар 13:00 цагийн орчимд Мехико хотын "Ацтека" цэнгэлдэх хүрээлэнд Мексик, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) шигшээ багуудын эхний тоглолт болсноор тэмцээн албан ёсоор эхлэв.

Нээлтийн тоглолтод Мексикийн шигшээ баг 2:0 харьцаагаар хожлоо. 

Дэлхийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэйд тооцогдож буй энэ удаагийн ДАШТ-ий 104 тоглолт 16 хотод явагдана. Шигшээ тоглолт долоодугаар сарын 19-нд Нью-Йорк хотоос холгүй орших АНУ-ын Нью-Жерси муж улсын "MetLife" цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ удаагийн ДАШТ-д 48 орны шигшээ баг оролцож байна.  Эцсийн шатанд оролцох багуудын тоог 32-оос 48 болгон нэмэгдүүлснээр Узбекистан, Йордан, Кабо-Верде, Кюрасао гэсэн дөрвөн орны шигшээ баг анх удаа өрсөлдөх боломжтой болсон юм. 

ДАШТ-ий дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг гурав дахь удаагаа дараалан урьдчилсан шатнаас шалгарч чадсангүй.

2022 онд Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа тэмцээнээс хассан тул Орос, Беларусь улсуудын шигшээ багууд урьдчилсан шалгаруулалтад оролцоогүй юм.

Мехико хотод болсон эхний тоглолт 87.5 мянган үзэгчийн багтаамжтай, Латин Америкийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа.

Канадын шигшээ баг баасан гарагт Торонтод Босни ба Херцеговинагийн багтай, харин АНУ-ын шигшээ бямба гарагт Лос-Анжелест Парагвайн багтай тоглоно.

Тэмцээнийг зохион байгуулагчид тасалбарын үнэ, мөн дагалдах үйлчилгээний (байр, тээвэр зэрэг) зардлыг хэт өндөр тогтоосон гэх шүүмжлэлд өртсөн юм. Түүнчлэн Мехико хотод өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын улмаас нээлтийн ажиллагаа тасалдах вий гэсэн болгоомжлол үүсээд байв.

Мягмар гарагт олон мянган хүн цэнгэлдэх хүрээлэн рүү очих гол өргөн чөлөөг хаан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан боловч цагдаагийн хамгаалалтыг нэвтэрч чадаагүй байна. Мексикийн Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум уг жагсаалыг өдөөн хатгалга хэмээн буруушаагаад, нээлтийн тоглолт ямар ч тохиолдолд товлосон хугацаандаа болно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Franz Tost (105.116.1.106)
    I was repeatedly duped in my desperate search for prompt help to recover my money following an online cryptocurrency theft. Even after paying all of the fees and charges that were consistently asked, I was unable to retrieve any of the $46,000 USD that I had invested, let alone the profits. Two weeks later, I came across a review on jbeespyhack, a hacker who, given the right information, could break into the scammer's account and retrieve money that had been pilfered. I sent him an email at jbeespyhack@gmail.com as soon as possible. I was shocked that he was able to get my money back from the swindle. In less than 48 hours, he assisted me in getting the money I had lost.Please get in touch with him for his best-ever performance. Email:jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ 7 мин Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо 13 мин Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ 20 мин Цагдаагийн 102 тусгай дугаарт өчигдөр 2192 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 25 мин Итали улстай байгальд суурилсан шийдлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 28 мин Нийслэлийн ногоон бүсэд олгосон 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцална 54 мин АТГ-ын төлөөлөгчид “GlobE Network” сүлжээний VII Бүгд хуралд оролцож байна 59 мин Аюулгүй байдлыг хангаж, хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна 1 цаг 3 мин МАН-ынхан Г.Занданшатарыгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн панчанд хаяж байх шиг... 2 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороотой 2 цаг 7 мин "Хонда" АНУ-д шинэ угсрах үйлдвэр барихаар судалж байна 14 цаг 56 мин Хэт халалтын улмаас Европт 35 мянга гаруй хүн нас баржээ 15 цаг 1 мин Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 15 цаг 6 мин Нийслэлийн Хоёрдугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов 15 цаг 14 мин "Риогийн гурван конвенц"-ын уялдааг бэхжүүлэх үйл явцыг эрчимжүүлнэ 15 цаг 18 мин СОР17: Нийгэм-соёлын бүс нутгийн Уугуул иргэд хэвлэлийн бага хурал хийв 15 цаг 38 мин COP17 хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш болно 16 цаг 10 мин Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо 16 цаг 45 мин "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" тэтгэлгээр 300 оюутан гадаад улсыг зорилоо 17 цаг 24 мин Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө 20 цаг 38 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргаж...
Top