x

МАН-ынхан Г.Занданшатарыгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн панчанд хаяж байх шиг...

Улс төр гээч ихээ муухай тоглоом. Шоглоом гэх нь зүй ч юм уу. Нүдэн дээр болж, чихэн дээр сонсдоод, улс төрийн тамхины цэгээр уугьтал хэлэлцэгдэж буй нэг юмыг хэлэхгүй бол хэл загатнаад сүйд.

27 оны Ерөнхийлөгчийн сонгууль албаны журмаар эхлээгүй ч алсуур цаахнуураа яригдаад нэгэнтээ удаж. Эдүгээгийн парламент таван намтай. Таван нэр дэвшигч өрсөлдөнө. Гэхнээ: Гадуур голдуухан МАН-аас хэн бэ, АН-аас хэн бэ гэж л ярих. Нөгөөх гурав нь яачив. Ярьж байгаа юу, Ерөнхийлөгчийн сонгуулийг. Тамхины цэгээс сонсогдохоор: МАН, АН-аа л харцгааж буй гэх. Үнэн байх. 28 онд энэ хоёрын нэг ялна. Аятайхан, гар хөлийг нь атгаж байгаад гагц нэг сайд олж авсан өлзийтэй гэж буй гэх. Уул нь: Үндэсний эвслээс Б.Нямтайшир, ИЗНН-аас Д.Энхбат, ХҮН намаас нэг эвтэйхэн хүн нэр дэвшвэл ядах нь ээ айлгах номтой. Гэвчиг: Ах намуудын аясыг харах нь ээ тэдэнд өлзийтэй байх. За, ингээд л нийт олноороо: МАН-аас, АН-аас хэн Ерөнхийлөгчид явах вэ гэх ярианд эрхгүй нэгдэж буй.

Нарийн утгаараа: МАН ч, АН ч хэнийг явуулах вэ гэдгээ цаахнуураа тодорхойлж. Гэлээ гэхдээ: МАН хэнийг Ерөнхийлөгчид явуулахаас АН-ынх шалтгаалах ёстой гэх. МАН болохоор: Гэрэл цохиулчихгүй гэж л нуугаад байгаа гэх. Тэрүүгээрээ: Эдүгээ Судалгааны газруудаас гаргаад байгаа судалгааны дүн шал худал гэх. Яагаад гэх нь ээ: МАН-ын Г.Занданшатар АН-ын Н.Алтанхуягаас өндөр дүн авч. Энэн шиг худал юм байхгүй гэж судалгаа хийж, улс төр хавьцаа явдаг улсууд эрс эсэргүүцэв. Тэрнээс айхавтар нь: МАН дотроо хэрэглэхээр судалгаа хийж. Тэгсэн нь тэрүүгээр: Г.Занданшатарыг байтугай намаа ч дэмжихгүй гэж намынхан нь санал өгч. МАН-ын жинхэнэ бөгөөд жирийн гишүүд тэгж. Гэлээ гэхдээ: МАН-ын дээд түвшнийхэн энийгээ мэдэж байж, Г.Занданшатар явахгүй ээ гэж. Шулуухандаа: Г.Занданшатарыгаа панчанд хаяж буй бололтой. Уулаасаа: Яаж ч бодлоо гэхэд, Ерөнхийлөгчийн сонгууль яагаа ч үгүй байтал гагцаараа тарлаад байдаг нэр дэвшигч гэж юу байхав. Нэмээд: Г.Занданшатарын сурталчилгаа гэж үл бүтэх. Чаддагаар нь шатрыг зүсэн бүрээр тоглуулж, энэнээс гадна буудуулж сургаж, AI сонирхуулж, бөх засуулж, арайтай л хурдны морь унуулсангүй. Өө, наадмаар болсон Дэлхийн адууны баяраар бараг унуулж. Сүүлхэн үест гэхнээ сая COP17-гийн үеэр усны тухай: Монголд ус үнэгүй шахуу байна гэж буруу ярьж. Ерөнхийлөгчид явах хүний үг лавтай биш.

Ердөөсөө: Г.Занданшатарын Ерөнхий сайдаас огцорч бууснаасаа хойш ханцуй шамлан зүтгэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа бүхлээрээ уначих шиг. Түүнд зөвлөн зааж байгаа гурван этгээд, нэг бүсгүй бий гэх. Ж.Мөнхбат, Ц.Анандбазар, Д.Загджав гурав, тэд нар дээр Тамгын дарга бүсгүй сонсдож буй. Ж.Мөнбат болвол МАН-ын сонгуулийг удирдаж залж явсан туршлага байгаа. Намаа 16 онд ялуулсан генсек. Яруу найрагч суурьтай, янз бүрийн юм сэтгэнэ, тэр. Гэвчиг тэрээр Г.Занданшатар дээр солгой гараар ажиллаж байх шиг. Ц.Анандбазар бол яахав, мөнгө нухаа хоёр хийх үүрэгтэй. Тэрийгээ сайн гүйцэтгэж байх шиг. Д.Загджавыг мэдэхгүй юм. Хэрэвзээ Г.Занданшатар Г.Загджавын үгээр явбал тэгээд л дуусах нигууртай. Тамгын дарга бүсгүйн идеа санаа гэдэг юм огтоосоо ил мэдрэгдэж байгаа юм алга. Сонсох нь ээ: Энэ гурвыг соль гээд л Г.Занданшатарыг загнаад байдаг гэх. МАН-ын хамгийн өндөр дүнтэй Ерөнхийлөгчид дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа ийм янзтай. Энд нэг л юм байна.

МАН бол дарга нь төвлөж, гишүүд нь захалдгаараа зартай. Шийдвэр төвөөс гарна. Тэрүүгээрээ: Г.Занданшатарын 3-4 зөвлөн заагч албаар ингэж Алиа Зандан болгоод байх шиг. Төвөөс шийдвэр ирсэн бол тэр гурав, эсхүл дөрөв тэгэхээс аргагүй. Дагаж л таараа. Базах нь ээ: МАН 27 оны Ерөнхийлөгчид Г.Занданшатарыг л лавтай явуулахгүй нь гэх ойлголт явчихаж. Түүнийг 27 оны сонгуулийн панчанд хаяж байгаа л гэх. Панчан гэхээр мэднэ дээ, та нар. Солонгос хоолны зууш. Сонгуулийн өмнө Г.Занданшатарыг гаргаж явуулаад ард нийт, сөрөг намуудаа төөрүүлэх тактик юм байх. Тэгсээр: Яг 27 он гараад сонгууль эхлүүт жинхэн нэр дэвшигч нь үсрээд гарч ирэх юм байх. Уулаасаа: Ерөнхийлөгч байтугай ерийн нэг хурган даргын ажил албан дээр хэн нэгийг эхэлж гаргаж ирж нухуулаад ардаас нь жинхэнэ томилгоогоо хийдэг зүйл тогтол нэгэнтээ бий болсон, манай төрд. Энүүгээр л явж байх шиг.

Тэрнээс гадна: Г.Занданшатартай шадарлаад басхүү олон өрсөлдөгч сонсдох. Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Б.Жавхлан гэх зэргээр бие цэхэлсэн 50-иас дээш настнууд нь цувах. Нэр нь энэ мэтхэнээр задарч илэрсэн эдгээр 3-4-өөс гадна Ерөнхийлөгчид дэвших болзол хангасан улстөрч МАН-д цөөнгүй. Эд нар нь хэдүйнээс хоорондоо үзээд, далдахнуур цаахнуур бие биенээ сошиалд нухаж л байгаа дуулдах. Гэвчиг: Улс төрийн тамхины цэгийн басхүү нэг сонин мэдээ гэвэл нь МАН эд нарын хэнийг ч бус гаднаас шал өөр нэр дэвшигч залж магадгүй гэх. Үнэн байх өндөр магадлалтай, энэ.

Басхүү нэг юм: МАН-ын Ерөнхийлөгчийн сонгууль засаг хоёр нь хоорондоо хачин уялдаатай. МАН хүсэхдээ: Эдүгээгийн засаг тэсээсэй, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л солих юмсан гэж буй. Чадмаг засагтай болчихвол солиход хүнд, тэр чигтээ 28 онтой золгоно. Ядмаг засагтай байж оронд нь сууна гэх. Гэвчиг: АН-ын бүлгийнхний мутрын тэмдэгтэй өргөх бичиг парламент руу ороод ирвэл эсэргүү 30 зураад эвгүйтнэ гэх болгоомжлол МАН-д буй гэх.

Энэ болвол МАН дотроо эв найргүй хэвээр гэдгийн нотолгоо. Хэрэвзээ эвтэй асан бол. АН-ынхаан, чаддаг юм бол өргөх бичгээ өг, бид 65-уулаа нийлээд аваад үлдэнэ гэх жамтай. Гэвчиг: АН өргөх бичиг өгөх сураг МАН-ыг айлгаж, Ордны нүд чихнүүдээс зугтаад Их тэнгэрийн аманд цуглацгааж. Тэндээсээ: МАН хачин сайхан эвтэйгээр засгаа хамгаалахаар болов гэх мэдээ түгээж. Энэ бүгдээрэнг базах нь ээ: МАН-ын юу ч тодорхойгүй болж. Засгаа үлдээх үү, огцруулах уу гэдгээ хэн ч мэдэхгүй, Ерөнхийлөгчид хэн явах вэ гэхэд хэн ч үгүй. Хэн ч үгүй гэхээр худал, нэг л хүн мэднэ гэх. Эдүгээ: Аль алиар нь панчан амсуулсан байдалтай. Намрын чуулган эхлэхээр л бүгдээрэнг мэдэх янзтай...

Ө.БАТБИЛЭГ /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 36 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 13 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 39 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 50 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 56 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 2 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 7 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 11 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 43 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 46 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 47 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 52 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 55 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 58 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 9 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 3 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 47 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 59 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 23 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top