x

Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арораг хүлээн авч уулзаж, Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүд үр дүнтэй байгааг онцолж, гамшгаас хамгаалах, гамшгийн эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, орчин үеийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх ажлын талаар танилцууллаа.

Тэрбээр гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгааг дурдаж, онцгой байдлын салбарын санхүүгийн тогтвортой байдал, удирдлага зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийг бууруулах тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгахаар ажиллаж байгаагаа онцлов.

Мөн Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулж байгаагаа тодотголоо.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх төслийн явцыг танилцуулж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.

Түүнчлэн Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалт татах, ерөнхий төлөвлөгөө боловсруулах болон шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банк үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль цэцэрлэг амрахаар бага насны хүүхдийн осол гэмтэл нэмэгдэг 57 мин Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлнэ 57 мин Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураамжийг нэмэгдүүлнэ 58 мин Эмнэлгийн яаралтай тусламжид нисдэг тэрэг ашиглах журмыг батлуулахаар ажиллаж байна 1 цаг 0 мин Сэлэнгэ аймгийн 3600 га ойн талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажил эхэллээ 1 цаг 1 мин Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ 1 цаг 1 мин Ноос, арьс ширний бэлтгэлд 85 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно 1 цаг 2 мин Цэргийн бүх анги, нэгтгэлд эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 1 цаг 4 мин Европын шүүх "Мессенжер"-ийг зах зээлд нөлөө бүхий платформ гэж үзлээ 1 цаг 11 мин “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оныхтой харьцуулахад 15 хувиар өсжээ 2 цаг 51 мин Эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжүүлнэ 3 цаг 1 мин Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас 65 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрийн төслийг дэмжлээ 3 цаг 9 мин Орон нутгийн 360 гаруй иргэнд нүдний нарийвчилсан үзлэг, эмчилгээ хийлээ 3 цаг 10 мин Дархлаажуулалтын 10 хоног маргааш дуусна 3 цаг 11 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 12 мин Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 3 цаг 15 мин "Microsoft" компани хиймэл оюуны тусламжтай бүтээсэн "Majorana 2" квант чипийг танилцууллаа 18 цаг 11 мин Рэп дуучин P.Diddy-д холбогдох шинэ хэргийг шалгаж эхэлжээ 18 цаг 13 мин Астана-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг үйлдэж эхэллээ 18 цаг 29 мин Улаанбаатар хотод цахилгаан машин цэнэглэх "Ногоон өртөө" байгуулна 18 цаг 31 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Л.Месси ДАШТ-2026-д оролцох Аргентины шигшээ багийн бүрэлдэх... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах а... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Сингапур, Хонконгийн багтай... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсө... Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа...
Top