x

Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа зохион байгууллаа

Ерөнхийлөгчийн ивээл дор Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Олон улсын тэмцээнийг манай улс анх удаа зохион байгууллаа.

Тэмцээнд Монгол, Япон, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, БНСУ, БНХАУ, ОХУ-ын 52 тамирчин оролцов. Тэмцээн хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Ерөнхий сайд Н.Учрал тэмцээний хаалтад оролцож зохион байгуулагчид, баг тамирчид, салбарынханд баяр хүргэж, үг хэллээ. Монгол Улсад дрон технологийг уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, онцгой байдал, дэд бүтцийн хяналт, хүргэлтийн үйлчилгээ зэрэг бодит хэрэгцээтэй салбаруудаас эхлэн үе шаттай нэвтрүүлэх нь зүйтэй. Туршилтаар батлагдсан, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй шийдлүүдийг төр бодлогоор дэмжиж, хувийн хэвшил хөрөнгө оруулалтаар тэлэх ёстойг хэллээ. Энэ салбар бол залуучуудын ирээдүйн салбар гэдгийг Ерөнхий сайд онцлоод, дрон инженерчлэл, кодчилол, нислэгийн удирдлага, дата боловсруулалт, хиймэл оюун, геомэдээллийн систем зэрэг шинэ ур чадварууд нь монгол залуучуудад дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нээж байна гэв.

Дэлхийн дроны зах зээл ихээхэн тэлж, ирээдүйд дэлхийн эдийн засаг, технологийн салбарт хөрөнгө оруулалтаараа түүчээлэх нь тодорхой байна. Манай улс техник, технологийн энэхүү хурдтай хөгжлийг цаг алдалгүй нэвтрүүлэх асуудлыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Цахим үндэстэн болох зорилтууддаа тусган, өндөр технологийг нутагшуулах, хүний нөөцийг бэлтгэх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд анхаарч байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагааны нэг чиглэл нь нисэгчгүй нисэх хэрэгслийн хэрэглээ, хөгжүүлэлт, ашиглалтыг нэмэгдүүлэх явдал юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Тамирчин залуусын хувьд Олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаагаа илэрхийлж байв. Манай улс Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын тэмцээнийг энэ жилийн нэгдүгээр сард албан ёсоор спорт хэмээн бүртгэсэн байна.

Монгол орон өргөн уудам газар нутагтай, хүн амын суурьшил харьцангуй сийрэг, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр логистик, онцгой байдал, байгаль орчны хяналт зэрэг салбар алслагдсан орон зайд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь нисгэгчгүй технологийг бодитоор нэвтрүүлэх маш том боломж болдог байна. Дрон технологи нь хүний амь нас аврах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг маш олон салбарт амжилттай нэвтэрч хурдтай хөгжиж байгаа юм.

Монголын дрон нисгэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга И.Наранбаатар хэлэхдээ, Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын “DRONECON 2026” олон улсын тэмцээн нь зөвхөн шилдэг жолоодогч тамирчдыг тодруулаад зогсохгүй, орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулах, Монгол залуусын техникийн сэтгэлгээ, инженерчлэлийн ур чадварыг дэлхийн түвшинд гаргах, олон улсын баг тамирчдын мэдлэг, туршлагыг харилцан солилцох чухал талбар болсон гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Hire a Hacker for Social Messaging apps WhatsApp, iMessages, SMS, iCloud (105.113.8.240)
    Hello people Ben is a special private and professional jbeespyhack which have a spare master key that no one has. He can hack anything. We are totally secured and your security comes first. He s the best in any hacking related jobs which are . Change School Grade . Bank jobs, Flipping cash . Hack and control any robot . Database hack . Remove Criminal Records 1-Facebook hack 2-gmail hack 3-whats app hack 4-website hack 5-tracking calls 6-online hacking lectures 7-phone clone 8-online records changes 9-retrieval of hacked social media accounts 10- university grades 11- android and iPhone hack 12- twitter hack 13- website hack If you are looking for a professional Hacker that specialized in any of the above hacking related services & school grade change then Contact him Via… EMAIL: jbeespyhack@gmail.com and be happy forever. Send HIM a message and explain what you need and how HE can help you. HE IS always online. 24 hours a day. To deliver a perfect and untraceable job for you Every day. He is waiting for your messages! His job is 100% undetectable and he’s fast and reliable.
    2026 оны 06 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top