x

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-ын Хууль зүйн сайдтай уулзаж, визний нөхцөлийг хөнгөвчлөх талаар хэлэлцлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНСУ-ын Хууль зүйн сайд Жон Сон Ху-тэй уулзан, иргэд хооронд зорчиход үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг шийдэх, гэмт хэргийн тоог багасгах, эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх, хөдөлмөр болон оюутан зуучлалын үйл ажиллагааг хянаж, хариуцлагыг дээшлүүлж, шалгуурыг нарийвчлах талаар ярилцжээ.

Энэ тухайгаа тэрбээр БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ танилцуулсныг ХЗДХЯ мэдээлжээ.

Монгол Улсын Элчин сайдын яамнаас санаачлан хууль бусаар оршин суугаа болон монгол иргэдийн холбогдсон гэмт хэргийн тоог багасгах зорилгоор “Хариуцлагатай амьдарцгаая” аяныг үргэлжлүүлэн, БНСУ-ын талтай хамтран ажиллахаар болсон байна.

Сүүлийн үед цахим сүлжээгээр хууран мэхлэх, сугалаа, залилан зэрэг гэмт хэргийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, нотариатын үйлчилгээг энэ оны есдүгээр сараас цахимжуулснаар хилийн чанадад оршин суугаа иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах боломжтой болох юм. Эцэг, эхийн хараа хяналт сул оюутан залуус эрсдэлд өртөх, хууль зөрчих, хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаад анхаарах, урьдчилан сэргийлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг сайжруулахад анхаарах хэрэгтэй байгааг иргэд хэллж байв.

Мөн төрийн цахим үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэх, суугаа орны байгууллагатай хамтран ажиллах, хилийн чанадад оршин суугаа иргэд ипотекийн зээлд хамрагдах, эх орондоо буцан суурьших нөхцөлийг дэмжих, нутагтаа эрүүл амьдрах нөхцөл бүрдүүлэх, цахим болон орон сууцны залилангийн эсрэг дорвитой арга хэмжээ авах, гэр бүл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагын чадавх, санхүүжилтийг нэмэх, сэтгэл зүй, эрүүл мэнд, санхүүгийн дарамтад орсон иргэдийг түр байраар хангах санхүүжилтийг шийдэх зэрэг талаар санал солилцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Өчигдөр 08 цаг 00 мин БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ Өчигдөр 07 цаг 58 мин Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ Өчигдөр 07 цаг 52 мин Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ Өчигдөр 07 цаг 46 мин Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Өчигдөр 07 цаг 38 мин Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ Өчигдөр 07 цаг 37 мин Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! Өчигдөр 07 цаг 36 мин Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ Өчигдөр 07 цаг 32 мин Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо Өчигдөр 07 цаг 07 мин “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Уржигдар 18 цаг 20 мин Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна Уржигдар 18 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ Уржигдар 18 цаг 09 мин Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Уржигдар 17 цаг 58 мин Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна Уржигдар 17 цаг 49 мин Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй Уржигдар 17 цаг 46 мин АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Уржигдар 15 цаг 16 мин Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана Уржигдар 15 цаг 06 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Уржигдар 14 цаг 58 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Уржигдар 14 цаг 52 мин "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа Уржигдар 14 цаг 45 мин
iИх уншсан
Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНа... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Олимпийн эрх олгох ширээний теннисний олон улсын тэмцээн Мон... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү?
Top