x

"Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх”

Муухай үгээр 100 хоногийн “баяр”-ыг нь угтаад яахав, нуруулаг, царайлаг хоёр залуухан дарга улс орныг, нийслэлийг удирддаг болоод удаагүй байна. Н.Учралын Засгийн газар 100 хоногоо 100 чөлөөлөлтөөр “хана сэтэлж” тэмдэглэлээ. Хүн ард сайн сайхан амьдрахад, бизнесийнхэн ажлаа хийхэд юу саад болоод байсныг Ерөнхий сайд Н.Учрал өөрийнхөөрөө олж харж, Засгийн газрын бодлого болгон зарлаад үүний дагуу юу хийснээ Засгийн газрын сайд нар, Хотын дарга Б.Пүрэвдагва, түүний багийнхан тайлагнаж байна.

Холын замд нь нүх таарвал татаад гаргах хүч нь хотын унаган иргэн бид байна

Н.Учрал, Б.Пүрэвдагва гэж бичээд байгаагийн учир нь тэд нэг зүгт хараад байна. Б.Пүрэвдагвын хувьд намаар хүмүүжсэн, олон нийтийн ажилд “хар нялхаасаа” гүйсэн, залуустай нийлж сайн дурын ажлууд хийж байсан болоод ч тэр үү, тун оргилуун байна. Ерөөсөө л “Бидэнд юу саад болж байна, арилгая”, “Нийслэлчүүдийнхээ ая тухтай, амгалан тайван амьдралын төлөө яахаас ч буцахгүй” бололтой яриад, хийгээд эхэлчихэж. Тэгдэг юм аа, цагийн уртад тэр сайхан зорилтууд “цавчуулдаг”, “гүтгүүлдэг”, “тэмцэлддэг”, туйлдахгүй, бууж өгөхгүй төгсгөх л чухал.

Түүний өмнө “Туулын хурдны зам” гэгч ээдрээтэй, алсуураа хоёр улсын харилцаатай ч холбоотой төсөл том сорилт болон хүлээж байна. Магистраллыг нь өөрчлөөд, олон нийтийн үгийг боломжит бүх талаар шингээгээд дуусгана уу гэхээс зогсоох эрх түүнд үгүй. Дургүйдээ биш л дээ, эрх мэдэл нь дутна. Тэгэхээр нийслэлчүүддээ ээлтэйгээр яаж ийгээд гүйцэтгэгч талтай учраа олоод, Арбитрын өмнө өрөнд орчихолгүй дуусгахаас өөр замгүй.

Коксон түлш гэдэг том асуудал байна. Ямар ч сайн дарга утааг алга болгож чадаагүй. “Дээр үед” Ухнаагийн Хүрэлсүх гэдэг Ерөнхий сайдын үед л хачин гоё нүүрс ялгаад, олон улсын лабораториор шинжлүүлж байгаад, тэр эрдэнэшишийн барьцалдуулагч гэгчийг нь бараг л амсаж үзэж байгаад түлш хийгээд утаагүй өвөлжүүлж байсан түүхтэй. Гэтэл түлшнийх нь хэрэгцээ ихсээд хатаах ёстой хугацаандаа ч хатааж технологийн горимоо баримтлаагүй, нүүрс нь ч тэр үеийнх шиг шилмэл биш холимог болж муудсаар сүүлдээ бараг угааржуулагч гэгдэх шахсан түүхтэй. Харин энэ жилийг коксоор хийлгэх нүүрсээрээ даван туулах хооронд үйлдвэрээ барьчихвал өөрийнхөө нүүрсээр өөрсдөө түлшээ үйлдвэрлээд байх боломжтойг улстөрчид биш Эрдэмтдийн зөвлөл лабораторийн дүнгүүдээрээ харуулаад буй.

Бороо орох бүрт загнуулна, утаа үнэртэх бүрт “зодуулна”, иймэрхүү бэрхшээлийг даван туулна гэж Б.Пүрэвдагва энэ ажлыг авсан бол даван туулах л болно. “Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” гэж хошигносны учир энэ. Итгээд л үзье.

“Сайхан” Н.Учралд шазуур зуух зохихгүй

Н.Учралын хувьд улстөрд унаж босоод өдий хүрсэн. Тэр үхэлтэй нүүр тулаад буцаж ирснээ хааяа дурддаг. Үнэн. Тэр урваж шарваж явж энд ирсэн. Хүлээн зөвшөөрөхгүй байх л даа. Засгийн газрын нэг танхимд ажилладаг хэрнээ Бага хурлын танхимд буруу хараад хор гүйлгэж сууж энд хүрсэн нь үнэн биз дээ.

Гэвч түүнд өнөөдөр Монголын ард түмэн итгэж байна. Юун дээр алдсан гэж үзээд байгаа юм бэ? Тэр мэдэж байгаа. Яаж засахаа ч олоод харчихаж. “Дөрвөн замын чөлөөлөлт” гэдэг шүлэг шиг тайланг нь сонссоон. Засгийн газар сайн ажиллаж байна. Дэлхийн эдийн засгийн хүндрэл, геополитикийн хурц иртэй тонгорог шиг нөхцөл байдалд үүнээс илүү яалтай ч билээ гэтэл ажиллаж байна. Өнгөрсөн он жилүүдийн алдааг залруулах ахицтай зүйл олныг хийлээ, давтаад яахав. Зорилтыг нь сонслоо, үлгэр алга, хүрч болохоор, итгэхээр ажлуудыг жагсаажээ. Хийж чадна.

Харин улстөрчийн шазуур, эрх мэдлийн аархал дотроос нь хатгаад хагарсан аяга шиг эвлэж ядан шарх нь хорсож буй намынхнаа хагалан бутаргаж “архины ширээний ард...”, “авлигачинтай эвлэрэхгүй...”, “төрийн өмчит компаниудын эрх ашгийг хөндөх, томилгоо хийх бүрт өөрт нь заналхийлэл, дарамт ирээд байдаг юм шиг эзэн биегүй үлгэр дотор сэртхийтэл, дэргэдэхээ хардтал хэлээд байх муухай байна. Үүнийг хатуу хэлье. Эсвэл хэн тэгээд байгааг нь нэр устай зарлах хэрэгтэй. Намын дарга намаа эвлээсэй гэдэг болохоос эвдрэлцүүлэх гээд эзэнгүй хов индрээс зарлаад сууж байх муухай шүү дээ.

Зуу хонож байгаа Засгийн газраас бид гайхамшиг нэхэхгүй. Индрээс хэлсэн үг тань иргэдийн өмнө үнэн байхыг л хүснэ. Ерөнхий сайд Та төрийн албан хаагчдыг цаасанд дарагдахаас чөлөөлнө гэсэн, цаасаар дарсаар л байна. Эрүүл мэндийн салбарт 13-р маягт нэхэхгүй гэсэн, эргээд сэргэчихсэн харин ч бүр заавал биеэр ирж онлайнд бүртгүүлж ав гээд улам хүндрэлтэй болгочихлоо. Авлига нэхэхгүй гэсэн боловч “намын байрны төдөн тоотод” гээд бэлэн мөнгө зөөлгөх явдал гарч л байна, хэлбэл ажил минь нурчихна гээд ААН-ийн төлөөлөл үхтлээ айгаад хэлэхгүй байна. Чөлөөлнө л гэсэн бол чөлөөл л дөө, төгс хийх хэрэгтэй.

Өмнөх Ерөнхий сайд нараас ялгарах онцлог гэвэл сайд нар тань харьцангуй чөлөөтэй, өөрийнхөөрөө хөдлөөд үр дүнгээ танилцуулж буй харагдана. Шийдвэр гаргалт хурдтай байгааг харж байна. Маш олон хүн, ААН танд итгэсэн юмсан. Алдарчих гээд л байна шүү, хичээгээрэй.

Танаас нэг л зүйл гуйя. Хөгжил дэвшлийн төлөө томоохон төслүүдийг хөдөлгөхөд нутаг орны эрх ашгаар халхавчилж хортой мэдээ тараадаг, саад хийж шантаажаар амьдраад сурчихсан хэсэг бүлэг хүмүүс, орон нутгийн ИТХ доторх муу хүмүүсээс Засгийн газрын бодлого шийдвэр том байх ёстой шүү. Н.Учралын Засгийн газрын үед “гацааж байсан төслүүд гараанаасаа гарсан” гэдэг түүх үлдээсэй гэж хүсэж байна.

Төгсгөлд нь гарчгийнхаа учрыг тайлъя. Б.Пүрэвдагвыг харахаар саяхны Н.Учрал харагдаад, Н.Учралыг харахаар “өчигдрийн” У.Хүрэлсүх үзэгдээд байдаг болохоор л тэр. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч гэсэн Ерөнхий сайд байхдаа өргөсөн тангарагийнхаа төлөө тонгорог шиг байлаа. Үнэнч хэдэн найзаа хэнд ч юу ч гэж хэлүүлж байсан өнөөг хүртэл дагуулж яваа нь л түүний алдаа биш бол жудагтай эр. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэр сүх шиг л цавчиж байсан үе саяхан. Индэр дээрээс намын найзуудынхаа алдаа дутагдлыг нулимс цийлэгнэтэл, босон харайтал хэлж чаддаг байлаа.

Дөчин насаа угтаж буй залуу улстөрч танд зориг зүрх бий ч энэ нь намынхантайгаа тэмц гэсэн үг биш, өчүүхэн нэр хүндээ сэвтчих вий гэхээс бүү ай, сошиал дайралтаас айхгүй шийдвэрээ гаргаж байгаарай л гэж хэлье дээ. Ерөнхий сайд Н.Учрал, Хотын дарга Б.Пүрэвдагва, түүний багийнханд ажлын өндөр амжилт хүсье.

У.Оргилмаа, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW TO CATCH A CHEATING PARTNER 2026 REMOTELY (193.43.135.55)
    A great option for monitoring your child’s or cheating spouse phone is getting in touch with Digital Light Solution It’s a smart way to make sure that they’re using their phone responsibly, chatting with people you approve of, and surfing safely. Just Contact Digital Light Solution if you want to track, and you’ll be able to see everything that’s on their phone, including their social media chats, text messages, call list, web history, pictures and videos, and more. To get up and running, You don’t even need to get physical access to their phone, you’re all set. Another possible reason you may require monitoring and spying on someone’s phone is a suspicious spouse. If you suspect your partner of hiding things from you, or worse, cheating on you, hacking their phone may be useful. You can clear your doubts and even confront them once you have all the proofs in placen, for assistance Email.support@digitallightsolution.com With What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 15 цаг 55 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 16 цаг 51 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 16 цаг 55 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 3 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 20 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 28 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 1 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 7 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 12 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 22 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 35 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 43 мин Байгаль эхийн хилэн 23 цаг 52 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав
Top