x

Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана

Хүний эрхийн Үндэсний Комисс нь жил бүр Үндэсний их баяр наадам, бүсийн наадам, үсэргээ, сунгаа зэрэг хурдан морины уралдаанд оролцож буй уралдаанч хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт, ажиглалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид хүүхдийн эрхийг хангах арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг.

Энэ жилийн Үндэсний их баяр наадам болон бүсийн хурдан морины уралдааны үеэр мөн Комиссоос хяналт тавин ажиллах юм.

Энэ хүрээнд Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараар ахлуулсан ажлын хэсэг Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд оролцож буй уралдаанч хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт, ажиглалт хийнэ. 

Түүнчлэн 21 аймаг дахь Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь референт болон Комиссоос томилогдсон ажлын хэсгийн гишүүд орон нутагт зохион байгуулагдах хурдан морины уралдаанд хяналт тавин ажиллана.

Хяналт, ажиглалтын хүрээнд уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг шалгах, чиг үүрэг бүхий төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд ажиглалт хийх, шаардлагатай тохиолдолд тэмдэглэл, гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулах юм.

Тухайлбал: Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан уралдаанч хүүхдийн насны доод хязгаарыг мөрдөж байгаа эсэх;

Уралдаанч хүүхэд хамгаалалтын хувцас, хамгаалах хэрэгсэл болон морины тоног хэрэгслийн стандарт шаардлагад нийцсэн хувцас, хэрэглэлээр бүрэн хангагдсан эсэх;

Уралдаанч хүүхэд бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй эд зүйлс (1 метрээс урт ташуур, тод өнгийн бөс даавуу, гялгар уут, холбоо барих станц, гар утас, хурц иртэй болон хатуу биет зүйл) авч явж байгаа эсэх;

Шаардлагатай тохиолдолд хурдан морины уралдаантай холбоотой баримт бичигтэй танилцах; Уралдаанч хүүхдийн бүртгэлтэй холбоотой хүндрэл, бэрхшээлийн талаарх мэдээллийг тухай бүр авах; Уралдаанч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд хамруулсан эсэхийг шалгах;

Уралдаанч хүүхдийн асран хамгаалагч болон уяач хооронд гэрээ байгуулсан эсэх талаар мэдээлэл гаргуулан авах;

Уралдааны үеийн осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, унаж бэртсэн хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг шалгах;

Хяналт, ажиглалтын дүнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор холбогдох байгууллагуудад хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Комиссын гишүүний шаардлага хүргүүлж ажиллах юм.

Энэ жил 07 дугаар 24-26-ны өдөр Сүхбаатар аймагт Зүүн бүс, Дундговь аймагт Говийн бүс, Завхан аймагт Баруун бүсийн хурдан морины уралдаан, 2026.07.23-25-ны өдөр Орхон аймагт зохион байгуулагдах Хангайн бүсийн хурдан морины уралдаанд Комиссоос томилогдсон ажлын хэсэг уралдаанч хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллана. 

Баяр наадмын өмнө Комиссоос Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Нийслэл, 21 аймгийн Засаг дарга нарт уралдаанч хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулж, хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөвлөмжийг хүргүүлсэн.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос эцэг, эх, асран хамгаалагч, уяач, уралдаан зохион байгуулагч болон холбогдох төрийн байгууллагууд, нийслэл, аймгийн Засаг дарга нар уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хууль тогтоомж, стандартын шаардлагыг чанд мөрдөн ажиллахыг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 6 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 16 цаг 16 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 17 цаг 12 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 17 цаг 16 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 24 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 41 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 48 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 22 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 27 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 32 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 42 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 55 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл Өчигдөр 11 цаг 12 мин Байгаль эхийн хилэн Өчигдөр 11 цаг 03 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top