x

АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…

Бүтэн нэг жил гаруй түүжигнэсэн улс төр тайвширсан гэж сүүл үест ухуулаад байгаа. Тэр худал байна. МАН дотор болсон хагарал, зөрчил далдуураа туйлдаа хүрч. Тэр нь даамжирсаар АН-д ч халдаж байгаа төлөвтэй. Улс төрийн тамхины цэгээр тэгж байна.

Юу гэхнээ: Саяны хэдэн өдөрт Монголд төрийн шагналын аадар буулаа. Төрийн шагналыг ийнхүү бөөнөөрөө, цаашаагаа Хөдөлмөрийн баатар Гавьяат шиг, Гавьяат цол СТА-ы зэрэгт эрэмбэлэгдэхүйц болж байх шиг. Ард нийт ийнхүү үзэж байна. Гол юм нь: Наадам угтсан төрийн шагналыг аадрын адил асгарч эрх мэдэлд ойр улстөрчид, тэдгээрийн аав ээж, ах дүү, эхнэр нөхөр, найз нөхдүүд олноор шагнагдсаны дунд сөрөг хүчний дарга, генсек хоёрын ах, эхнэр хоёр багтаж. Нарийсгах нь ээ: АН-ын дарга О.Цогтгэрэлийн ах Хөдөлмөрийн баатар болж, АН-ын генсек С.Баярцогтын эхнэр гавьяат багш цол хүртэж.

О.Цогтгэрэл: Хөдөлмөрийн баатар болсон Одонгийн Дамжин ахынхаа талаар би ер нь тодотгож заавал хэлэх ёстой. Тэр 10 жилээ онц төгсөж, төгсөлтдөө түрүүлж Их сургуульд элсэж байсан нэгэн. 1990 онд Хятад улсад сурах 15 хуваарь оюутнуудын дунд зарлагдахад шалгарч шинэ цагийн анхны хятад хэлтэн монголчуудын нэг болж байлаа. Энэ 15-д УИХ-ын гишүүн байсан М.Батчимэг агсан хамт шалгарч байсан гэдэг. 1990 оноос нааших Хятад улс, тэдний үсрэнгүй хөгжлөөс байнга ойроос суралцаж, ажиглаж, атаархаж явсан нь ТЭСО-гийн хөгжилд оруулах хувь нэмэрт нь асар их түлхэц өгсөн нь мэдээж. Би би гэж цээжээ дэлддэггүй урдах ажлаа чимээгүй хийдэг тэр хүмүүсийн төлөөлөл. Онц сурлагатан байж, хятад орос хэлтэй, удмын тууштай махруу нэгэнд чөлөөт зах зээл, ардчилсан нийгмийн сайхан үе, аз завшаан тохиосонд талархууштай. Ер нь ТЭСО-гийн түүх бол өмч хувьчлал, тендер, концессоос ангид баялгийн хулгайд холбогдоогүй, хөдөөгийн инженерийн хүүхдүүд монгол залуучуудтайгаа хамтдаа хөгжсөн 30 жил. Удахгүй есдүгээр сард экспортод чиглэсэн хүнсний үйлдвэрлэлийн цогцолбор парк нээхээр тэд ажиллаж байна. Улам их амжилт хүсье гэж өмөлзөн пост хийж.

Үүний дараа АН-ын дотоод харилцааны групп чаатуудаар О.Цогтгэрэлийн асуудлыг авч хэлэлцсэн халуухан хэлэлцүүлэг өрнөж. АН-ынхан юу гэв гэхээр: Бид нар гурав дараалж ялагдсан. Одоо энэ хоёрын /О.Цогтгэрэл, С.Баярцогт хоёрыг хэлж байна/ байж байгаа царайг харахад дөрөв дэхээ ялагдах нь. Эд, нэн ялангуяа О.Цогтгэрэл хоёр талд тоглоод байна. Огцруулна гээд байгаа Ерөнхий сайддаа барьж байгаа байрнаасаа өгөөд эхнэрийг нь ТЭСО-гийнхоо рекламанд тоглуулж хамтраад байгааг харав уу? Дандаа ингэж МАН-ын хүссэнээр явах уу? Дахиад 2027 оны сонгуулийг 2021 онд Эрдэнийг дэвшүүлдэг шиг тавьж өгөх үү? Тэгээд 2027, 2032 оны сонгуулийг дахин алдах уу?

Энэ хоёр дуракийг харсаар байтал ид залуу нас дууслаа. Одоо болсон юм биш үү. Хөдөлж эхэлбэл яасан юм бэ. Зохион байгуулалтад орцгооё оо гэлцэж. Энэхүү хөдөлгөөнд АН-ын орон нутгууд дахь нэгжүүд ч нэгдэж. Базах нь ээ: Үе үе МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулна гэж улс төр хийдэг АН-ын дарга О.Цогтгэрэл Н.Учралаасаа өмнө өөрөө огцорчих төлөв бүрдээд эхэлж. АН-ынхан: Дарга маань МАН-тай сүжирлээ гээд О.Цогтгэрэлийг огцруулахаар шийдэж. АН-ынхны энэхүү давалгаа О.Цогтгэрэлд тоглоом биш шоглоом болон тусах шинжтэй. Тиймийн учраас: Найр наадмын үе дуусмагц намрын улс төр АН-ын шинэ даргын нэр сурагтай эхэлж магадгүй л...

Ө.Батбилэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 15 цаг 56 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 16 цаг 52 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 16 цаг 56 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 4 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 21 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 29 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 2 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 8 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 13 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 22 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 35 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 44 мин Байгаль эхийн хилэн 23 цаг 52 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав
Top