x

ОХУ дизель түлшний экспортоо 7 дугаар сарын 31 хүртэл зогсоожээ

Тавдугаар сарын сүүлчээс хойш нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтэд үүссэн хямрал үргэлжилсээр буй энэ үед Оросын засгийн газар 7 дугаар сарын 8-31 хүртэлх хугацаанд дизель түлшний экспортыг зогсоох шийдвэр гаргасан байна. Энэ тухай өчигдөр шадар сайд А.Новак засгийн газрын гишүүдийн ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ.

Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, бензин, дизель болон бусад төрлийн түлш шатахууны экспортод энэ оны 1 дүгээр сарын сүүлчээс хязгаарлалт тогтоосон байна. Гэхдээ энэ нь үйлдвэрлэгчдэд хамаарахгүй байжээ. Харин одоо 7 дугаар сарыг дуусталх хугацаанд үйлдвэрлэгчдийн зүгээс дизель түлш, хөлөг онгоцны түлш, газойлыг экспортлох боломжгүй болжээ. “Түлш шатахууны дотоодын зах зээл дэх нөхцөл байдлыг сайжруулах үүднээс энэхүү шийдвэрийг гаргалаа. Гэхдээ энэ нь засгийн газар хоорондын олон улсын гэрээгээр нийлүүлж буй дизель түлшинд хамаарахгүй” гэдгийг мэдээлэлд дурдсан байна.

Тавдугаар сарын сүүлчээс хойш Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд, түлш эрчим хүчний цогцолборууд руу хийж буй Украины дронуудын дайралтын улмаас Орос улсад бензин, дизель түлш эрс хомсоджээ.  Тус улсын 60 бүс нутагт түлш шатахууны хомсдол үүсэж, хэрэглээнд хязгаарлалт тогтоосон байна.

Үүний сацуу Оросын эрх баригчид гадаадаас худалдан авч буй нефтийн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж байгаа ажээ. Тухайлбал, Энэтхэг улс далайгаар 60 мянган тонн бензинийг Орост нийлүүлсэн бол Казахстантай хэлэлцээ хийж байна. Мөн Оросын тал трейдерүүдээр дамжуулан Японоос онгоцны түлш авахаар төлөвлөж байгаа ажээ.

Түүнчлэн, Оросын засгийн газар хүхрийн агууламж өндөртэй “Евро-3” стандартын шатахууныг дотоодын зах зээлд борлуулахыг зөвшөөрсөн байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна 8 цаг 48 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна 9 цаг 12 мин COP17-гийн Ногоон бүсэд “Тэсвэрлэх байдлын өдөр”-ийг зохион байгуулж байна 9 цаг 23 мин Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилт олголоо 9 цаг 26 мин Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Богд” групптэй хамтарна 9 цаг 37 мин ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад айлчилна 9 цаг 45 мин Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тайж хайрхны бэлд болж байна 9 цаг 56 мин Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17 дампуу юу 10 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй 10 цаг 53 мин Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна Уржигдар 18 цаг 20 мин Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилцуулна 2026-08-18 “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ 2026-08-18 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно 2026-08-18 Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна 2026-08-18 "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ 2026-08-18 Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ 2026-08-18 ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ 2026-08-18 Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно 2026-08-18 А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно 2026-08-18 Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ирж үзжээ 2026-08-18
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Инфляц: Ус, ундаа ба Монголбанк Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хуми...
Top