x

АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ

АНУ-ын Зэвсэгт хүчин Иранд агаарын цохилт өгөх ажиллагааг дахин эхлүүлжээ. АНУ-ын Цэргийн төв командлалаас (CENTCOM) мэдээлснээр, энэхүү ажиллагаа нь Ормузын хоолойн тээвэрт саад учруулах  Ираны чадавхыг хязгаарлах зорилготой аж.

"X" олон нийтийн сүлжээнд лхагва гаргийн орой нийтлэгдсэн тус мэдээлэлд дурдсанаар, цохилт өгөх тушаалыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биечлэн өгчээ. АНУ-ын цэргийнхэн цохилтын байнуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Өмнө нь Ормузын хоолойд арилжааны хөлөг онгоцууд руу халдсантай холбогдуулан Исламын Бүгд Найрамдах Иран Улсын 80 гаруй байд цохилт өгсөн тухайгаа CENTCOM мэдэгдэж байв. CENTCOM-ын мэдээлснээр, Америкийн цэргүүд Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем болон удирдлагын төв, холбооны сүлжээ, эргийн радарын төхөөрөмжүүд, хөлөг онгоцыг пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгслүүд, мөн Исламын хувьсгалт гвардийн корпусын 60 гаруй завьд цохилт өгчээ.

Иранд дахин цохилт өгсөн талаар мэдээлэхээс өмнөхөн АНУ-ын засаг захиргаа хоёр гаруй долоо хоногийн өмнө цуцлаад байсан Ираны газрын тосны эсрэг хориг арга хэмжээгээ сэргээсэн байна. 

Америкийн тал цохилт өгсний дараа Ираны эрх баригчид АНУ-ыг Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн тухай санамж бичгийн 5 дахь заалтыг зөрчсөн гэж буруутгажээ. Иран улс бүрэн эрхт байдал, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах болно гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Исмаил Багаи "X" нийгмийн сүлжээнийн хуудсандаа мэдэгджээ. "АНУ нэг талыг баримталсан үйл ажиллагаа болон Ираны эсрэг түрэмгий ажиллагаагаараа уг хэлэлцээрийг бодитоор зөрчсөн" тэрбээр мэдэгдсэн байна. 

Ираны хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, тус улсын эрх баригчид Америкийн цохилтын хариуд арга хэмжээ авч эхэлснээ мэдэгджээ. Кувейт, Бахрейн улсууд Ираны талаас пуужингийн цохилт өгсөн тухай мэдээлсэн байна. Исламын хувьсгалт гвардийн мэдэгдсэнээр, "Ираны Хормозган, Махшахр мужуудын эргийн хэд хэдэн бааз болон иргэний объектуудад өгсөн цохилтын" хариуд тус хоёр улс дахь Америкийн цэргийн объектуудад цохилт өгчээ.

Долоодугаар сарын 8-нд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр "Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээр болон цэргийн ажиллагааг зогсоох санамж бичиг хүчин төгөлдөр хэвээр байгаа эсэх тухай" сэтгүүлчийн асуултад хариулахдаа Д.Трамп "Энэ бүхэн дууссан гэж бодож байна. Би тэдэнтэй цаашид ямар ч хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна" гэжээ. Тэрбээр Ираны төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийх аливаа оролдлогыг цаг үрсэн явдал хэмээгээд, тэднийг "худалч луйварчид" хэмээн нэрлэжээ. Үүний зэрэгцээ, хэрэв хэлэлцээний баг нь хүсвэл Ираны талтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд саад болохгүй гэдгээ мөн дурдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 15 цаг 22 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 16 цаг 18 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 16 цаг 22 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 16 цаг 30 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 18 цаг 47 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 21 цаг 54 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 22 цаг 28 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 22 цаг 33 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 22 цаг 38 мин Шатахууны хямрал ба бодит байдал 22 цаг 48 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 1 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 10 мин Байгаль эхийн хилэн 23 цаг 18 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө 23 цаг 31 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 23 цаг 34 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ 23 цаг 42 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … 23 цаг 50 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав
Top