x

Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан

/Kazinform/ Астана хот соёлын нэгэн шинэ бэлгэ тэмдэгтэй боллоо. Энэ бол цэвэр цусны ахалтек үүлдрийн Гаунтли азарга, Табыс гүүний төл, ховор зүсмийн Акжан гэдэг охин унага бөгөөд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын хайртай хүлэг юм. Түүний алтран туяарах гялалзсан зүс, сайн удмын шинж төрх нь нийгмийн сүлжээ болон олон улсын сэтгүүлүүдийн анхаарлын төвд хэдийн орж, олонтоо яригдах болсон байна.

Гэрэл гэгээ ба уудам талын үр төл

Олон зууны түүхийн амьсгалыг салхиндаа шингээсэн их талын нам гүм дунд Акжан гарчээ. Газар тэнгэр нийлэх мэт хаяа хязгаарт, нүүдэлчдийн түүхийг салхи нь шивнэх тэр л нутагт түүний аялал эхэлж байна. Энэ орон зайд ямар ч хил хязгаар гэж үгүй, гагцхүү эрх чөлөө, байгалиас заяасан хүч чадал л оршино. Акжан буюу “Хиргүй тунгалаг сэтгэл” хэмээн нэрлэсэн нь гэрэл гэгээ, өргөн уудам талын үр төл гэсэн утгыг агуулна.

Акжан нь ахалтек үүлдрийн адуунд тун ховор, ердөө 3-хан хувьд нь тохиолддог ховор цагаан ухаа зүстэй бөгөөд 2025 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Астана хотод мэндэлжээ. Түүний үсний бүтэц нь гэрлийг хугалж, торго шиг намирсан, энэ хорвоогийнх бус гэмээр туяаран гэрэлтэж харагддаг. Тал нутгийн соёлд ийм зүсмийн морийг үргэлж сайн цаг, аз хийморь, элбэг дэлбэгийн бэлгэдэл хэмээн эрхэмлэн үздэг. Ахалтек үүлдэр дундаа ч ийм зүс нэн ховор тул энэ нь ч учиртай.

Өнгөцхөн харвал энэ нь элит адуу үржүүлгийн ертөнцийн гайхалтай үлгэр мэт санагдаж болох юм. Харин гүнзгийрүүлэн ажиглах тусам Акжаны төрхөд орчин үеийн Казахстаны гоо зүй, үнэт зүйлс онцгой шингэснийг улам тодорхой мэдэрнэ. Түүний зүс нь хариуцлагыг эрхэмлэсэн шинэ үзэл хандлага, мөн өөрийнхөө, эх орныхоо, цаг үеийнхээ “хиргүй тунгалаг сэтгэл”-ийг дээдлэн хүндэтгэх үзэл санааг илэрхийлсэн бэлгэдэл болж байна.

Өвөрмөц хийцийн гүүрнүүд, шилэн фасад, тэнгэр баганадсан барилгуудын сүр хүчин хийгээд хязгааргүй үргэлжлэх уудам тал нутгийн эрс тэс хослолыг цогцлоосон шинэ Астана хот нь Акжаны зүстэй төгс зохицон уусна. Энд хамгийн жижиг деталь бүр өөр өөрийн байранд байх нь юунаас ч чухал. Явган хүний замын хавтангийн өнгө, архитектурын жижиг дизайнууд, гэрэлтүүлгийн чанар гээд бүгд л нарийн зохицох учиртай. Төгс хот гэдэг бол ердөө л түүгээр бахархаж, таашаал авахын тулд өдөр бүр хайрлан бөөцийлж, арчилж тордсон мэт өнгө үзэмжтэй харагдах ёстой.

Ийм орчинд хог хаяхгүй байх, ногоон байгууламжаа хайрлан хамгаалах, нийтийн эзэмшлийн орон зайг хүндэтгэх нь хэн нэгний тулгасан хийсвэр ойлголт төдий “иргэний үүрэг” байхаа больж, харин хувь хүний өдөр тутмын соёл, амьдралын хэв маягийн нэгээхэн хэсэг болон хувирдаг. Ийм ухамсар төлөвшсөний дараа хуучин буруу дадал зуршил руугаа эргэж буцах нь үгүй билээ.

"Хот төлөвлөлтөд хотыг зөвхөн барилга байшин, гудамж талбайн бөөгнөрөл төдийхнөөр бус, харин утга учир, үнэ цэнийг агуулсан орон зай гэж үздэг. Хүмүүс өөрсдийн амьдарч буй тэрхүү газарт нь ямар үнэт зүйлс шингэсэн байдгийг ухамсарлан ойлгох нь нэн чухал юм. Бэлгэ тэмдгүүд нь эдгээр үнэт зүйлийг дамжуулан илэрхийлэх, хамт олны нэгдмэл мэдрэмжийг бүрдүүлэх, улмаар хамтын дурсамжийн нэгээхэн хэсэг болоход тусалдаг. Хот гэдэг зөвхөн үзэсгэлэнт барилгуудынхаа ачаар бус, харин тэнд орших дурсамж, уламжлал, нутгийн түүх хууч, дүр, домог яриатайгаа сүлжилдэж байж л сая оршин суугчдынхаа чин сэтгэлээсээ хайрлан нандигнадаг газар болж хувирдаг” хэмээн хот судлаач Адия Карсыбек өгүүллээ.

Тийм ч учраас соёлын болон сэтгэл зүйн бэлгэ тэмдгүүд нь архитектурын шийдлүүдээс дутахааргүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм бэлгэдлүүд нь хүмүүсийг тухайн газартайгаа илүү ойр дотно мэдрэмжээр холбож, хотыг амьд өнгө төрхтэй болгож, зөвхөн хот төлөвлөлтийн шийдлээр бий болгох боломжгүй өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлж байдаг ажээ.

Эрх чөлөөний түүх

Тал нутгийн морьтон эрийн уламжлалт дүр төрх хэзээд эрх чөлөөний түүх байсаар ирсэн. Гэвч өнөө цагт эрх чөлөө гэдэг нь "би юу дуртайгаа хийнэ" гэсэн ойлголтоос илүүтэй “өөрийн сонголтын өмнө хариуцлага хүлээж, түүнийгээ зөв удирдах чадвар” гэсэн утгыг илэрхийлэх болжээ. "Хүн-Хүлэг" гэсэн энэхүү хослолоос түншлэлийн орчин үеийн загварыг харж болно. Морьтон хүн хэдийд хүлэгтээ илүү эрх чөлөөг олгох, хэзээд нь аядуу зөөлнөөр засаж чиглүүлэх вэ гэдгээ соргогоор мэдэрч чаддаг билээ.

Харин морь эзэндээ итгэдэг ч өөрийн мөн чанараа гээдэггүй. Түүнд өөрийн гэсэн ааш зан, хүсэл зориг, давтагдашгүй гоо үзэсгэлэн бий. Яг үүнтэй адил иргэд болон хот, ард түмэн ба төрийн хоорондын харилцаа бүрэлдэн тогтох учиртай. Хүн бүр түнш байхыг хүсдэг. Энэ нь магадгүй өнөөгийн улс төр, нийгмийн хамгийн трэнд болж буй чиг хандлага байж болох юм.

Хэрэв бид Казахстаныг дэлхий дахинтай харилцах шинэ өнгө төрхөө бүрдүүлж буй брэнд гэж төсөөлбөл, Акжаны зүс төрх нь энэ үйл явцын гол бэлгэдлийн нэг болно. Учир нь Акжан тал нутгийн өв уламжлал, үндэс язгуураа хүндэтгэх үзэл, орчин үеийн гоо зүй, минималист хэв маяг, мөн өөрийгөө, хүрээлэн буй орчноо, ойр дотнын хүмүүсээ хайрлан хамгаалах хэд хэдэн чухал үнэт зүйлийг өөртөө шингээжээ. 

Магадгүй хэдхэн жилийн дараа орчин үеийн Казахстаныг дэлхий дахинд таниулах дүр төрх нь чухам ийм бэлгэдлүүд байх биз ээ. Шударга ёсыг эрхэмлэсэн, цэвэр цэмцгэр орчныг бүтээсэн, хариуцлагатай, өөдрөг үзэлтэй байх замыг сонгосон тийм л улс орны дүр төрх болой.

Орчин үеийн хотууд болон нийгэм хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Акжан онцгой ач холбогдолтой болж байна. Учир нь жинхэнэ хүчирхэг хот гэдэг нь зөвхөн сүрлэг барилга байгууламж, эдийн засгийн өсөлтөөр хэмжигдэхгүй, харин оршин суугчдынхаа хамтдаа эрхэмлэдэг ёс суртахууны үнэт зүйл, хариуцлагатай хандлагаар тодорхойлогддог гэдгийг сануулж байна.

Акжан бол Их талын тэнгэрийн хүлэг төдий биш бөгөөд орчин үеийн Казахстаны иргэдэд бодол санаагаа тунгалаг байлгах, хууль дээдлэх ёс, нийтийн орон зайг хүндэтгэх нь ямар чухал болохыг ойлгуулж буй соёлын нэгэн томоохон үзэгдэл юм. 

Гэрэлтэн туяарах цагаан ухаа зүстэй Акжан бол өнгөрсөн үеийн түүх домог, ирээдүйн амжилтыг холбосон амьд гүүр юм. Ахалтекийн гоо үзэсгэлэн болсон Акжан нь тал нутгийн соёлын мөн чанар, хүч чадал, төгөлдөр төгс байдлыг өөртөө шингээжээ. Ахалтек хүлгүүд уудам талаар давхисаар байгаа цагт ард түмний сэтгэл санаа ямагт ариун тунгалаг, бодол нь хурц хэвээр байж, үндэстнийхээ өв уламжлал, үнэт зүйл, ирээдүйн хүсэл тэмүүллийг илэрхийлсээр байх болно.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 13 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 1 цаг 4 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 16 цаг 23 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 17 цаг 19 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 17 цаг 23 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 31 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 48 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 56 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 29 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 35 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 40 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 50 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ Өчигдөр 11 цаг 20 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл Өчигдөр 11 цаг 12 мин Байгаль эхийн хилэн Өчигдөр 11 цаг 03 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top