x

Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар 100 дахь хоногоо тэмдэглэж байна. Ерөнхий сайд өөрөө гарч ирээд өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлаа тайлагнахыг бүгд харж сонсож уншиж байгаа биз ээ. Тэрбээр хэлэхдээ “Чөлөөлөлт” үндэсний санаачилгыг хэрэгжүүлсэн гэв. 100 хоногт 100 чөлөөлөлт хийсэн гэв. Татварын шинэчлэл, Эдийн засгийн эрх чөлөөний хууль зэргийг батлуулсан, данс нээсэн, 9376 хяналтыг цуцалсан зэргээ санууллаа. Өрсөлдөх чадвараараа дэлхийн 79 орноос 69 дүгээрт явж байна. Инфляци 11,2 хувь хүрч өрхийн амьжиргаа төдийлөн сайжрахгүй байгаа гэв. Бас зэсийн үйлдвэр барих, гангийн үйлдвэртэй болох тухайгаа санууллаа.

Мөн Засгийн газрын сайдууд нь хийсэн ажлаа тайлагнацгаав. Сангийн сайд З.Мэндсайхан НӨАТ төлөгчийн босгыг 400 саяд хүргэсэн гээд нөгөө татварын шинэчлэл болох хоёр сая төгрөгөөс доош орлогoд нэг хувийн татвар авах тухайгаа ярив. Мөн Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны 33 хоногийн нөөц байгаа, шатахуун тасрахгүй гэлээ. Засгийн газрын яг 100 дахь хоног дээр шатахуун тасалдах байдалд хүрсэн нь Ерөнхий сайдын шүдний өвчин болоод байгаа бололтой байна. 33 хоноод яах юм, хойно урдаас шатахуун орж ирэх үү гэх зэрэг асуудлууд бүрхэг л өнгөрч байх шиг. Засгийн газрын 100 дахь хоног дээрээ шатахуунгүй сууж байна гэж хэлүүлчих вий гэхээс орох байх газраа олж чадахгүй байгаа шинж харагдана. Яг шатахуунтай эсэх нь бүрхэг байсаар энэ гайтай 100 дахь хоногийг өнгөрөөх болов уу. Дараа нь бол яасан ч яах вэ гэж үзэж байгаа бололтой.

Бид Засгийн газрын 100 дахь хоног гэгчийг 2024 оноос хойш гурав дахь удаагаа тэмдэглэж байгаа нь энэ юм. Засгийн газрын 100 дахь хоног бүр хийсэн ажилгүй, хийгдэх ажил нь ирээдүй цаг дээр яригдсаар ирсэн нь гунигтай. 2024 онд сонгууль болоод МАН ялалт байгуулаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 дахь хоногийг тэмдэглэсэн. Тэгэхэд бас л бүх ажил ирээдүй цаг дээр байв. Гэхдээ тэр үед бас ч гэж өрнүүн байлаа. Алдарт 14 мега төсөл ид яригдан АН-тай хамтарсан засаг байгуулчихсан ирээдүй гэгээн мэт харагдаж байв. Гэсэн ч МАН энэ засгаа элдэвээр хэлэн буулгасан юм. Нөгөө яригдаад байсан бүх юм будаа. Хувхайгаараа эргэсэн хоосон цаг эхлэв. Дараа нь Занданшатарын Засгийн газрын 100 дахь хоног боллоо.

“Цэцгэрэх хөдөлгөөн” гэдэг хоосон үгнээс өөр юу ч хийсэнгүй. Энэ Засгийн газрын 100 дахь хоногоор ямар дүгнэлт өгч байгаа талаараа сөрөг намын лидер Л.Гантөмөр ингэж хэлж байв. Тэрбээр “Г.Занданшатарын ЗГ байгуулагдсан 100 хоногт маш муу ажилласан. Ажлаа хийхгүй байна. Засгийн газар шинэ ПР бодоод, шинэ бодлого боловсруулах гэж оролдоод, шинэ “дугуй” зохиох гэж оролдох л юм бол будилна” гэж хэлж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Л.Гантөмөр Ардчилсан намын дарга, хамтарсан Засгийн газрын тэргүүн шадар сайдаар ажиллаж байгаад Г.Занданшатарын засагт халаагаа өгсөн үе байлаа. Тэгэхээр юу хийх ёстой байсан юу хийвэл дээр байх талаар хэлж чадах хүний нэг юм. Одоо дахиад Засгийн газрын “100 дахь хоногийг” тэмдэглэж байна. Хийнэ гэсэн юмнууд нь дан ирээдүй цаг дээр яригдаж бүтэх эсэх нь тодорхойгүй байдаг л нэг арга хэмжээ болж өнгөрч байна даа. Бүх татварын шинэчлэл нь ирээдүй цаг дээр ирэх жилээс дараагийн жилээс нэг юм хэрэгжиж эхлэх юм гэсэн.

Одоо бол ард түмний амьдралд хэрэг болох юм огт харагдахгүй байна. Нөгөө гол “чөлөөлөлт” гэдэг нь яг амьдрал дээр биелж байгаа юм алга. Харин ард түмнээс татвар авах нь шууд газар дээрээ биелж байна. Гараашийн татвар нэхэгдэж байна, зам ашигласны татвар наймдугаар сарын 1-нээс эхэлнэ гэх мэтээр. Тээврийн цагдаа ард түмнээ торгох нь бүр төгсөрч хээр байгаа шатахуун түгээх газар дээр суурин гэсэн тэмдэг хуурамчаар байрлуулан хурд хэтрүүллээ хэмээн торгож байна гэж хүртэл яригдаж байна. Зам ашигласны төлбөр 10 дахин буюу мянган хувиар нэмэгдсэн л “100 хоног”-ийн гол ажил болж байх шиг. Товчооны цаана байгаа зусландаа очих арга байхгүй болсны баяр гэж тэмдэглэх юм уу хаашаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW TO CATCH A CHEATING PARTNER 2026 REMOTELY (193.43.135.55)
    A great option for monitoring your child’s or cheating spouse phone is getting in touch with Digital Light Solution It’s a smart way to make sure that they’re using their phone responsibly, chatting with people you approve of, and surfing safely. Just Contact Digital Light Solution if you want to track, and you’ll be able to see everything that’s on their phone, including their social media chats, text messages, call list, web history, pictures and videos, and more. To get up and running, You don’t even need to get physical access to their phone, you’re all set. Another possible reason you may require monitoring and spying on someone’s phone is a suspicious spouse. If you suspect your partner of hiding things from you, or worse, cheating on you, hacking their phone may be useful. You can clear your doubts and even confront them once you have all the proofs in placen, for assistance Email.support@digitallightsolution.com With What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 22 цаг 3 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 22 цаг 10 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 23 цаг 2 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 23 цаг 12 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top