x

Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны семинар боллоо

 “Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны семинар 2026” үйл ажиллагаа Монгол-Японы төвд өнөөдөр боллоо. 

Монголд анх удаа зохион байгуулж буй тус семинар Монгол, Япон улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэвшилтэт анагаах ухааны туршлага, инновац, технологи, мэдлэг солилцоог хөгжүүлэх зорилготой. Семинарт Япон улсын эмч, судлаач, мэргэжилтнүүд оролцож, дэлхий нийтийн анагаах ухаанд нэвтэрч буй сүүлийн үеийн технологи, эмчилгээний чиг хандлага, судалгааны үр дүнг танилцуулав.

Мөн эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эмнэлгийн байгууллагууд, гоо сайхны салбарын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон салбарын төлөөллүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Японы “Кономити” компанийн хэлтсийн дарга Танигава Марико ярихдаа, "Энэ удаад Япон улсын хувийн хэвшлийн байгууллагууд сайн дурын үндсэн дээр оролцож, зөвлөгөө, хэлэлцүүлэг хийхээр хүрэлцэн ирсэн. Мөн Японы эмч нарын багийг бүрдүүлэн “Монгол, Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Энэ нь цаашид хоёр улсын эмч, мэргэжилтнүүд болон эрүүл мэндийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох, шинэ технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг нэг алхам урагшлуулах чухал эхлэл болно гэж үзэж байна. Япон улс хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчний арвин туршлагатай учраас Монгол Улстай хувийн хэвшлийн түвшинд хамтран ажиллах сонирхолтой бий.  Энэ удаагийн айлчлал маань анхны уулзалт учраас эхний ээлжид судалгаа, танилцах чиглэлээр явагдаж байна. Цаашдаа тогтмол үйл ажиллагаа зохион байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байгаа” гэв.

Түүнчлэн мэргэжлийн эмч нар хоорондоо хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл болон туршлага солилцов. Харин маргаашийн хөтөлбөрөөр Японы дэвшилтэт технологийн чиглэлд илүү төвлөрч, үүдэл эсийн эмчилгээ, гоо сайхан, хөгшрөлтийн эсрэг чиглэлийн бүтээгдэхүүн, технологиудыг танилцуулах өдөрлөг болох ажээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мэри Жордан (105.116.10.221)
    Гэрлэлт сайхан, хайр бас сайхан ч гэсэн мөрөөдлийн залуутайгаа гэрлэснийхээ дараа яагаад тэр хуучин найз охинтойгоо намайг хуурсаныг би ойлгохгүй байна. Өнгөрсөн жилээс хойш би түүний IPHONE хаягийг эвдэхийг оролдсон ч түүнээс хойш утсанд нь нэвтэрч чадахгүй байна. Би нөхрийнхөө хийж байсан бүх зүйлийг залгихыг хичээсэн ч тэсэхээ больсон тул jbeespyhack @gmail.com хаягийн gmail хаяг руу холбогдсон. Түүний тусламжтайгаар би нөхрийнхөө утсанд гар хүрэлгүйгээр нэвтэрч чадсан. Өнгөрсөн жил түүний хуучин найз охинтой нь хийсэн чатуудын талаар бүрэн мэдээлэл надад байсан. Харсан бүх зүйлээ бодоод би гэрлэлтээ үргэлжлүүлж чадахгүй гэж бодож байна. Тэр найз охиндоо би түүний буруу байсан гэж хэлээд бараг өдөр бүр зоддог байсан. Би маш их сэтгэл дундуур байсан тул гэрлэлтээ цуцалсан.. бас jbeespyhack@gmail.com хаягаар та түүнд хүсэлтээ бичиж болно.
    2026 оны 06 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 39 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 57 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 2 цаг 50 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 16 цаг 42 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 18 цаг 24 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 18 цаг 54 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 19 цаг 13 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 22 цаг 44 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 22 цаг 51 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 22 цаг 56 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна Өчигдөр 10 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... Өчигдөр 10 цаг 05 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top