x

УИХ-ын дарга ББСБ-ын холбооны төлөөлөлтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах асуудлаар санал солилцов

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр "Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарц, шийдлийн талаар санал солилцлоо.

"Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүд Улсын Их Хурлын даргатай уулзахдаа, хууль, эрх зүйн бодлогын зарим асуудлуудыг шийдсэнээр зээлийн хүүг чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.

Монголын банк бус санхүүгийн салбар нь санхүүгийн зах зээлд бичил, жижиг бизнес эрхлэгчид, тэр дундаа банкны шалгуурыг төдийлөн хангадаггүй иргэд, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг хүргэж иржээ. Давхардсан тоогоор 4.1 сая харилцагчид хүрч үйлчлэн 7000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл хэрэглээний зээл хумигдаж, арилжааны банкны шалгуурт хүрч чадахгүй байгаа иргэд санхүүгийн тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд жилийн 48 хувийн хүүтэй финтек зээлийг авч байна гэсэн үг юм.

Монголын банк бус санхүүгийн байгууллага төрийн бус байгууллагын зүгээс "Аж ахуйн нэгжийн албан татварын тухай" хуулийн 20.2.6-д "...банкны гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувиар" гэж заасан нь зөвхөн банкны салбарт үйлчлэх тухайлсан зохицуулалт бөгөөд санхүүгийн салбарын оролцогчдод хамаардаггүй. Энэ нь ББСБ-ууд олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд томоохон санхүүжилтүүд татдаг боловч тухайн зээлийн хүүнд нэмж 20 хүртэлх хувийн (банкнаас 4 дахин өндөр) татвар төлснөөр зээлийн хүүгийн өртөг нэмэгдэх, өрсөлдөх чадваргүй болох томоохон шалтгаан болж байна гэж тайлбарлаж байлаа.

Үүнээс гадна Монголбанкны Своп хэлцэлд зөвхөн банкнууд бус санхүүгийн бусад байгууллагууд шууд оролцох боломжгүй байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр татсан мөнгөн хөрөнгөндөө валютын ханшийн эрсдэлийг бууруулах боломжгүй нөхцөлийг бий болгодог зэрэг асуудлуудыг хөндлөө.

Мөн Монгол банкны Своп хэлцэлд зөвхөн банкнууд бус санхүүгийн бусад байгууллагууд шууд оролцох боломжгүй байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр татсан мөнгөн хөрөнгөндөө валютын ханшийн эрсдэлийг бууруулах боломжгүй болгож байна гэсэн тайлбарыг өгч байлаа.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх нэг зорилго байгаа учраас одоо мөрдөгдөж байгаа банк бус санхүүгийн байгууллагын жилийн 48 хувийн зээлийн хүүг эхний ээлжид арилжааны банкны түвшинд хүргэж, буулгах шийдлээ тодорхой боловсруулж, танилцуулахыг зөвлөмж болголоо. Зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд өрсөлдөөнийг дэмжих нь нэн чухал. Тиймээс Улсын Их Хурал шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах болно гэсэн байр суурийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны семинар боллоо 43 мин АТГ хууль бусаар хувьчлагдсан хүүхдийн зуслангуудын эрхийг цуцлуулахаар ажиллаж байна 45 мин Хууль зүйн байнгын хороо замын хөдөлгөөний хууль болон хүний эрхийн илтгэлийг хэлэлцэв 45 мин Хан-Уул дүүргийн гурван байрны гадна фасадыг шинэчиллээ 46 мин Б.Пүрэвдагвыг Улаанбаатар хотын Захирагчаар батламжиллаа 47 мин Жилд 8 тэрбум төгрөг хэмнэх Цахилгаан машины цех ашиглалтад орлоо 48 мин УИХ-ын дарга ББСБ-ын холбооны төлөөлөлтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах асуудлаар санал солилцов 50 мин Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай дэд бүтэцтэй боллоо 3 цаг 59 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрчээ 4 цаг 3 мин Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 4 цаг 6 мин Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг даргаар томилохыг 92.3 хувийн саналаар дэмжлээ 4 цаг 11 мин Монгол, Чехийн цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хэлэлцээрийг батлах хуулийн төслийг өргөн мэдүүлэв 4 цаг 11 мин Дархлаажуулалтын 10 хоногийн аян зохион байгуулагдана 4 цаг 14 мин Сэлэнгэ мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 4 цаг 15 мин Баян-Өлгий аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо 6 цаг 13 мин Хөвсгөл аймгаас Монголын эзэнт гүрний үеийн ховор олдворууд илрүүллээ 6 цаг 16 мин "Сувилахуйн боловсрол ба тусламж үйлчилгээний шинэчлэл–2026" олон улсын симпозиум боллоо 6 цаг 19 мин УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын сэтгүүлчдийн сургалтыг нээлээ 6 цаг 20 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа 6 цаг 21 мин Спортын хутга шидэлтийн анхдугаар УАШТ болно 6 цаг 22 мин
iИх уншсан
Нийслэлийг удирдах хүн сайн “намчин” биш, сайн менежер байх ... Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учра... Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Улаанбаатар марафон 2026-ын үеэр зам хаах мэдээлэл Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Нью-Йоркчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг 50 доллароор а... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ
Top