Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр 76 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар дэмжсэн байна. Өнөөдөр НИТХ-д танилцуулж, санал хураана. НИТХ-ын олонх дэмжсэн тохиолдолд уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд уламжлан, албан ёсоор батламжлах хуультай.
Б.Пүрэвдагвын одоо хашиж буй албан тушаал нь МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч. Одоогийн Ерөнхий сайд Н.Учрал 2024 оны есдүгээр сарын 14-нд болсон СДМЗХ-ны VII Их хурлаар тус холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөд түүний оронд Б.Пүрэвдагва сонгогдсон юм байна.
БОЛОВСРОЛ:
- 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,
- 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил,
- 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,
- 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.
ЭРХЭЛСЭН АЖИЛ:
- 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч,
- 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
- 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт,
- 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
- 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга,
- 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
- 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,
- 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.



