x

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Биате Дастелийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, эрх зүйн орчин, төсөл хөтөлбөр, болон цаашид анхаарах асуудлуудын талаар харилцан санал солилцов.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027 баримт бичгийн биелэлтийг хангах хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангаас "Улс орны хөтөлбөр 2023-2027"-ыг хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Түүнчлэн хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбар дундын зохицуулалтыг сайжруулахад оруулж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжлийн туслалцаа, дэмжлэгт талархаж байгаагаа тэмдэглэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд хамгааллын тогтолцоог илүү бэхжүүлж, бодитоор болон цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудалд онцгой анхаарч ажиллахаа дурдав. Энэ хүрээнд хоёр тал нягт хамтран ажиллаж, бодлого стратегийг боловсруулан, үр дүнтэй ажиллах нь чухал гэж тэрээр онцоллоо.

Хууль зүй, дотоод хэргийн яам хүүхэд хамгааллын чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан санал, санаачилгуудыг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч хатагтай Биате Дастел Монгол Улс хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр бодит ахиц гаргасныг онцолж, энэ чиглэлээр цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрээр Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн цахим гэмт хэрэг болон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бүх талаар дэмжиж хамтран ажиллана гэдгээ дурдав гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Keith Wilson (45.14.195.241)
    ETHEREUM RECOVERY ASSISTANCE: CAPITAL CRYPTO RECOVER HELPED ME RECOVER $98,000 WORTH OF LOST ETH In cases of cryptocurrency scams, having accurate information and trusted support is essential. I would like to recommend Capital Crypto Recover Service, a professional team that specializes in assisting individuals with the recovery of lost or stolen Bitcoin and Ethereum (ETH). Their experienced experts are dedicated to helping victims of digital asset fraud by carefully analyzing each case, developing strategic recovery plans, Capital Crypto Recover Service knowledgeable team's primary goals are to satisfy clients and offer significant support and working diligently toward fund retrieval. The team is committed to providing reliable assistance and maintaining a high level of client satisfaction. Based on my assessment, their reputation professionalism and a strong commitment to their clients. If you have experienced a cryptocurrency loss, you can contacting them for further assistance Phone (Call/Text): +1 (336) 390-6684 Email: Capitalcryptorecover@zohomail.com Alternate Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 05 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 10 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 15 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 20 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 41 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 1 цаг 28 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 2 цаг 12 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 21 цаг 19 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 21 цаг 32 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 21 цаг 39 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 21 цаг 45 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 22 цаг 31 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 22 цаг 37 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 22 цаг 52 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 23 цаг 7 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 26 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top