Ирэх даваа гариг буюу 2020.05.25-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэр тодорно.
Энэ сарын 19-нд хуралдсан МАН-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд тус намын Удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр танилцуулсан. Нийслэлийн МАН-ын хороо энэ асуудлаар даваа гаригт хуралдаж шийдвэрээ гаргах юм байна.
Нийслэлийн МАН-ын хороо дэмжсэн нэр дэвшигчийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд /НИТХ/ оруулж, санал хураалт явуулах журамтай. Үүний дараа НИТХ-аас нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар Ерөнхий сайдад уламжилж, Ерөнхий сайд батламжилснаар нийслэлийн Засаг дарга албан ёсоор томилогдоно.



