x

Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрт оролцлоо

“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр” Төрийн ордонд болж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож үг хэллээ.

Засгийн газар “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг чөлөөлөлтийг ажил хэрэг болгохоор хариуцлагатай ажиллаж байгааг Ерөнхий сайд хэлээд Засгийн газар улс эх оронд тулгамдаад байгаа асуудлыг богино хугацаанд цаг алдалгүй шийдэж, үнийн өсөлт, ядуурал, ажилгүйдлийг бууруулж, хөдөлмөр эрхлэгчид болон бизнеснүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. 

Засгийн газар эрүүл мэнд, боловсролын салбарын эмч, багш, ажилтнуудын цалинтай холбоотой үүсээд байсан асуудлыг шийдвэрлэснээр эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодтой байгуулсан салбарын хамтын хэлэлцээрээр тохирсон цалин нэмэгдүүлэх нөхцөлөө Засгийн газар биелүүлэх боломжтой болсон. 

2026 онд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдэд өсөлт хадгалагдах эерэг төлөвтэй. 2026 онд ажиллагчдын тоог 20 мянган хүнээр нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд гарах эерэг өөрчлөлтийг хадгалахын тулд ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн эрх чөлөө олгох, ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, нийгмийн түншлэлийг дэмжих чиглэлийг баримтлан зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзэл санааг хэрэгжүүлэх нь Засгийн газрын гол бодлого гэдгийг хэллээ.

Эдийн засаг, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийг тууштай хэрэгжүүлж, төсвийн үргүй зардлыг хэмнэж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Олон Засгийн газар дамжин шийдлээ хүлээсээр гацсан асуудлуудыг шийдвэрлэх суурь реформуудыг хийнэ. Тухайлбал, олон жил ярьсан Нийгмийн халамжийн шинэчлэлийг хийхээр Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэснийг онцлов.

Мөн Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийх, төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авдаг болох шударга зарчимд шилжих бодлого баримтална. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тэтгэвэр ба нийгмийн даатгалын асуудлаар шинэчлэлийн багц арга хэмжээг удахгүй танилцуулна гэлээ. 

Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг салбарын 30 гаруй хуулиар салангид ялгаатай зохицуулж байгааг өөрчилж, цалин хөлсний нэгдсэн бодлогоор зохицуулах зэрэг бодлогын чухал алхмуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх нь боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарын гол бодлого байх болно.  Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоо, дэмжлэг чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов.

МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 1-нд зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөөх эв санааны нэгдлийн жагсаал, цуглаан”-аас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шаардлагыг хүлээн авч, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх,  салбарын хэлэлцээрт анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш хоёр жил тутамд буюу нийт 11 удаа байгуулжээ. 2022 оноос хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулж байна. 2023-2025 оны Улсын хэлэлцээрийн биелэлтийг өнгөрсөн онд дүгнэсэн бол өнөөдөр 2026-2028 оны шинэ хэлэлцээр байгуулах гэж байна.

2026-2028 оны Улсын хэлэлцээрт тусгасан нийгмийн даатгал, халамжийн шинэчлэл, цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар хамтарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 1 цаг 11 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 12 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 1 цаг 13 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 15 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 1 цаг 24 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 1 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 4 цаг 3 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 4 цаг 4 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 5 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 36 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 37 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 5 цаг 39 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 5 цаг 58 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 6 цаг 13 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 6 цаг 18 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 7 цаг 47 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 7 цаг 49 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 7 цаг 49 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 52 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top