x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголбанк болон банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Монголбанк, арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын удирдлага, ажилтнуудын төлөөлөл болсон 1,300 орчим хүн оролцлоо.

Ерөнхийлөгч, төрийн мөнгөний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэгч, улсын Эрдэнэсийн санг сахин хамгаалж буй Монголбанк болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.

Эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар даван, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрч, Зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрсэн.

Энэ бүхэн нь Төв банк болон арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын хүчин чармайлттай салшгүй холбоотойг тэмдэглэлээ.

Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах, харилцагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн итгэлийг алдахгүй байх, түргэн шуурхай үйлчлэхийн төлөө хичээн ажиллахыг захилаа.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал, Төв банкны хараат бус байдал, эрх зүйн орчныг бэхжүүлэхийн төлөө бодлогын дэмжлэг үзүүлдэг Ерөнхийлөгчид Монголбанкны удирдлага талархал илэрхийллээ.

 

Гадаад, дотоод орчны сорилттой тулгарч байгаа ч үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, инфляцыг тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, багагүй амжилтад хүрснийг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэллээ.

Тухайлбал нэгдүгээр улирлын байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7.9 хувьд хүрч, экспорт 60 гаруй хувиар өсөн, гадаад валютын нөөц 7.3 тэрбум ам.доллар болж түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

Дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүрсэн инфляц Төв банкны бодлогын дүнд тогтворжиж байна.

Арилжааны банкууд санхүүгийн тогтвортой үйлчилгээ үзүүлж, чанаргүй зээлийн хэмжээг бага түвшинд байлгасан нь энэ бүхэнд чухал хувь нэмэр оруулжээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хамгийн том дэмжигч, түнш нь банк, санхүүгийн салбарынхан юм.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд малчид, газар тариалан эрхлэгч, үйлдвэрлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгосны дүнд сүүлийн гурван жил хүрэхгүй хугацаанд 53 шинэ үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэдэг боллоо.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд 158 аж ахуйн нэгжид 488 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноор самнасан ноолуурын экспорт гэхэд л 330 сая ам.долларт хүрээд байна.

Мөн ноосон утасны ээрэх, хялгас ялгах хүчин чадал 300-500 тн, сүлжих, нэхэх, гүйцэтгэн боловсруулах хүчин чадал 200,000 м.кв, сүлжих хүчин чадал 3,000 м.кв-аар нэмэгдлээ.

Банкны салбарынхан 2030 он гэхэд 50 сая мод тарьж, ургуулах амлалт авч, одоогоор 1,400 га талбайд 3.4 сая мод тарьж, ургуулаад байна.

 

Монголбанк хараат бус, бие даасан байдлаа бэхжүүлэх, улсын Зээлжих зэрэглэлийг шат ахиулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхээр эрх зүйн шинэчлэл хийж байна.

Үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, хяналт шалгалтыг автоматжуулах технологи нэвтрүүлж, нийт орон тоог 19 хувиар цомхотгосон.

Цаашид инфляцыг нам дор түвшинд тогтвортой хадгалж, иргэдийн амьдралын чанарыг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын таатай, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлэх “Монголбанкны дунд хугацааны Стратеги төлөвлөгөө” хэрэгжүүлж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Монголбанкны ахмад ажилтан Пэрэнлэйн Дамдин, Монголын ногоон санхүүгийн корпорацын гүйцэтгэх захирал Магваны Болдоо, Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Оригийн Банзрагч нарт Гавьяат эдийн засагч цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 5 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 10 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 15 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 20 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 40 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 1 цаг 27 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 2 цаг 11 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 21 цаг 19 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 21 цаг 32 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 21 цаг 39 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 21 цаг 44 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 22 цаг 30 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 22 цаг 36 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 22 цаг 52 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 23 цаг 6 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 26 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top