x

Лондоны “Арсенал” клуб 22 жилийн дараа Английн аварга боллоо

Английн аваргаар шалгарсантай нь холбогдуулан Лондоны “Арсенал” клубийн хамт олонд Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер баяр хүргэлээ.

“Энэ бол Арсеналын хувьд удаан хүлээсэн 22 жил байлаа. Эцэст нь бид байх ёстой газраа эргэн ирлээ” хэмээн засгийн газрын тэргүүн Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

Лондоны хойд хэсгийн Холлоуэй-роуд гудамжин дахь Emirates Stadium цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд хуран цугларсан тус багийн хөгжөөн дэмжигчид улаан өнгийн алчуур зүүж, баяр хөөрөө илэрхийлэн “Арсенал”-ын уриаг хашгирч байх үед хажуугаар өнгөрч буй автомашинууд дуут дохиогоо хангинуулж байлаа.

Өчигдөр болсон "Борнмут" - "Манчестер Сити" багуудын тоглолт 1:1 харьцаагаар өндөрлөснөөр “Арсенал” баг аваргалах нь тодорхой болсон юм. Учир нь, Английн АШТ дуусахад ганцхан тоглолт үлдээд буй энэ үед арсеналчууд 82 оноотой болсон бол тэмцээний хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байгаа “Манчестер Сити” баг 78 оноо авчээ. Ингэснээр “Ман Сити” баг лондончуудыг гүйцэх боломжгүй болсон юм.

Ийнхүү “Арсенал” баг 2003/2004 оны улирлаас хойш Английн Премьер-лигт анх удаагаа түрүүлж байна. Тус баг Английн аваргаар 14 дэх удаагаа шалгарч байгаа нь энэ бөгөөд эл үзүүлэлтээр тус бүр 20 удаа түрүүлсэн “Манчестер Юнайтед”, “Ливерпүүл” багуудын дараа бичигддэг.

Испанийн иргэн Микел Артета 2019 оноос хойш “Арсенал”-ын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд түүний удирдлага дор арсеналчууд Английн цом /2020/, Английн супер цомыг /2020, 2023/ хүртсэн юм.

Удахгүй энэ сарын 30-ны өдөр “Арсенал” баг Аваргуудын лигийн финалд Францын “Пари Сен-Жермен” багтай тоглоно. Лондончууд Европын клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд түрүүлж байгаагүй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүйцэтгэх засаглал дээр хамтарч магадгүй 22 мин Лондоны “Арсенал” клуб 22 жилийн дараа Английн аварга боллоо 47 мин Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна 48 мин Карлос Алькарас гэмтлийн улмаас Уимблдоны тэмцээнд оролцохгүй 48 мин Орос, Ирантай хамтардаг орнуудад үзүүлэх тусламжаа ЕХ танаж магадгүйг анхааруулав 53 мин Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохыг зөвшөөрлөө 54 мин Ашигт малтмалын салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 55 мин Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжлээ 55 мин Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багтлаа 56 мин Доналд Трамп Францад болох “G7”-гийн уулзалтад оролцоно 57 мин БНСУ, Япон улсууд эрчим хүчний нийлүүлэлт дээр хамтран ажиллахаар тохиролцлоо 57 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 0 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 1 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 1 мин Өнөөдөр нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 3 мин Дархан-Уул аймагт 17 настай хөвгүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа 3 цаг 4 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь гарлаа 3 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 3 цаг 8 мин Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэлнэ 3 цаг 9 мин Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулахаар тохиролцлоо 20 цаг 4 мин
iИх уншсан
Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ “Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Монгол хэмээх нэрийн учир Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул... Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах х... АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусла...
Top