x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр соёл, урлагийн салбарынхантай уулзлаа.

Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, харьяа агентлаг, Соёл, урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музей, Монголын уран зургийн галерейн төлөөлөл оролцлоо. Ерөнхийлөгч, соёл, урлагийн салбарын түүхийг бичилцэн, ард түмний оюун санааны дархлааг бэхжүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх, өв соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.

Салбарын хамт олон төрийн айлчлалын үеэр өвөг дээдсийнхээ түүх, нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншил, өв уламжлал, соёл, урлагаа үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолтоор дамжуулан сурталчилж, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөл батжин бэхжихэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ. Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт улсын хэмжээнд 486 байгууллагад 7,000 гаруй хүн ажиллаж байна. Яамнаас гадна хэрэгжүүлэгч 2 агентлаг, харьяа 26 соёлын байгууллага, аймаг, нийслэлийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын 22 газар, орон нутгийн 24 театр, чуулга, 23 музей, 24 номын сан, 333 соёлын төв төрийн үйлчилгээг хүргэдэг.

Яам цаашид Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт, салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, соёлын зөөлөн хүчний бодлогыг олон улсад сурталчлан таниулахад онцгой анхаарч байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам энэ онд "Хүннү язгууртны оршуулгын газар", "Эсгий хийх уламжлалт зан үйл", "Малын эмгэг анагаах уламжлалт арга ухаан" гэсэн гурван өвийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өв болон Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ. Манай улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2026-2029 онд анх удаа сонгогдон ажиллах болсон байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар хэл, түүх, соёлоо сурталчлан таниулах, соёлын өвөө хадгалах, хамгаалах, уламжлуулах, салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нь дэмжих зэрэг зорилгоор Соёлын яамыг байгуулж байлаа. Ерөнхийлөгч "Соёлын бүтээлч үйлдвэрлэл"-ийг дэмжиж, Монгол туургатны өв соёлыг дэлхийд таниулах, соёл, урлагийн монгол брэнд хөгжүүлэхийг зорьж байна. Төрийн тэргүүний санаачилга, дэмжлэгээр "Чингис хаан" үндэсний музей байгуулж, Эзэн Богд Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залсан.

Одоо Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Үндэсний археологи, угсаатны зүйн музейн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Урлагийн боловсролын тэнхимийн багш, хүндэт профессор Осорын Сарантуяа, Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, профессор Гомбожавын Занаа нарт Гавьяат багш, "Музейн шинэ хөгжил нийгэмлэг" ТББ-ын тэргүүн, СУИС-ийн хүндэт профессор, музей судлаач Дамдинсүрэнгийн Цэдмаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 54 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 54 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 55 мин Өнөөдөр нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна 57 мин Дархан-Уул аймагт 17 настай хөвгүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа 58 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь гарлаа 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 1 цаг 2 мин Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэлнэ 1 цаг 3 мин Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулахаар тохиролцлоо 17 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 18 цаг 19 мин АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нүдний торлог, шилэнцрийн мэс заслыг нэвтрүүллээ 18 цаг 20 мин 18 нас хүрээгүй бол суррон унуулахгүй байхыг анхаарууллаа 18 цаг 29 мин 39 дэх удаагийн "Номын баяр" амжилттай болж өндөрлөлөө 18 цаг 30 мин Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх юу ч биш 20 цаг 58 мин Илон Маскийн "OpenAI" компанийн эсрэг гаргасан гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгов 20 цаг 59 мин Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсжээ 20 цаг 59 мин Н.Мадурогийн ойрын хүн А.Саабыг мөнгө угаасан хэрэгт буруутгажээ 21 цаг 1 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа тавдугаар сарын 19-нөөс эхэлнэ 21 цаг 8 мин Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээ эхэллээ 21 цаг 10 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг ДЦС-2-ын үнсэн сангийн газарт барина 21 цаг 10 мин
iИх уншсан
Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ “Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Монгол хэмээх нэрийн учир Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул... Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах х...
Top