АН-ын ҮБХ-ны 69-р хуралдаан санал хураалт явуулахын өмнө завсарлага авчээ. Завсарлага дууссаны дараа Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшсэн С.Баярцогтыг томилох эсэх асуудлаар санал хураана.
Үндэсний бодлогын хороо нь 378 гишүүнтэй, 50 хувийн босго давсан тохиолдолд С.Баярцогт тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоно. Намын дүрэмд заасны дагуу санал хураалтыг нууцаар явуулна.
Өнгөрөгч сард болсон 68-р хуралдаанаар ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Амарбаясгаланг жинхлэхээр намын дарга санал оруулсан боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй тул уг томилгоог хойшлуулж, УТЗ-ийн хурлаас Д.Амарбаясгалангийн оронд С.Баярцогтыг үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон.
ЕНБД-ыг томилох санал хураалтын дараа намйн дэд дарга нарын томилгоог хэлэлцэнэ. Намын дарга О.Цогтгэрэл энэ албан тушаалд Ч.Өнөрбаяр, Н.Ганибал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга нарыг нэр дэвшүүлээд байгаа.



