x

Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо

Өргөдлийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа үргэлжлүүлэн төв, суурин газар, аймаг, нийслэлийн хөрсний бохирдол, нүхэн жорлон, түүнээс шалтгаалсан өвчлөл болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тухай Эрүүл мэндийн болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонслоо.

Эруул мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр мэдээлэлдээ, 2023-2025 онд улсын хэмжээнд хийсэн химийн шинжилгээгээр 345 дээжийн 9.8 хувьд нитратын, 13.04 хувьд сульфатын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, 2025 онд хийсэн нян судлалын шинжилгээгээр их бохирдолтой гэх ангилалд хамаарах дээж 2024 оныхоос 0.4 хувиар буюу үл мэдэг буурсан, дунд зэргийн бохирдолтой ангилалд хамаарах дээж 8.18 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсныг танилцуулав. Эрдэмтэдийн судалгаанд дурдсанаар Улаанбаатар хотын гэр хорооллын өрхийн дийлэнх буюу 93.5 хувь нь шаардлага хангаагүй нүхэн жорлон ашигладаг, тэдний 58.6 хувь нь угаадасны нүх тусдаа бус учир бохир ус шууд хөрсөнд шингэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Гэр хороололд төвлөрсөн ариун цэврийн байгууламж, бохир усны шугам сүлжээ байгуулахгүйгээр хөрсний бохирдлыг бууруулах боломжгүйг тэрбээр хэлж, хүн амын төвлөрөл, суурьшил ихтэй бүсүүдэд бохирхдуулагч эх үүсвэрүүдийг хойшлуулалгүй шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэв.

Хөрсний бохирдоос шалтгаалсан гэдэсний халдварт өвчний тохиолдол сүүлийн 10 жилд 10 000 хүн тутамд 21.8 буюу 6958.5 байгааг Төрийн нарийн бичгийн дарга дурдаж, 2024 онд энэ тоо 10 жилийн дунджаас 504.5-аар өсөж, 7463 болсныг танилцууллаа. Цусан суулга, хүнсний гаралтай бактерт хордлого, сальмонеллёзын халдвар, суулгалт халдвар, гар, хөл, амны өвчин, цочмог гепатит А гэсэн зургаан төрлийн халдварт өвчин 2024 онд бүртгэгдсэний 39.7 хувийг цусан суулга, 36.0 хувийг гар, хөл, амны өвчин эзэлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2023 онд эрүүл мэндийн байгууллагуудын ус хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуй, хог хаягдлын менежмент, орчны цэвэрлэгээний түвшинг үнэлэхэд хамрагдсан 319 эмнэлгийн 243 буюу 76.2 хувь нь шугам сүлжээнд холбогдсон, 45 нь буюу 14.1 хувь нь цонцог руу бохироо зайлуулдаг жорлонтой, 30 нь буюу 9.4 хувь нь нүхэн жорлон ашиглаж байжээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээлэлд хөрсний хүнд металлын болон нянгийн бохирдлын талаар ялгаж тусгасан байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр мэдээллийг танилцуулсан юм. Цаг, уур орчны шинжилгээний газар хөрсний чанарын хяналт шинжилгээг Улаанбаатар хотод жил бүр 107 хүртэл цэгт, аймгийн төвүүдэд хоёр жил тутам 400 цэгт хийж буйг тэрбээр хэлээд, нийслэлд 2025 онд 22 цэгт хүнд металлын агууламж стандартаас давсныг дурдав.

Нийслэлийн байгаль орчны газраас 2024 онд хийсэн судалгаагаар хар тугалганы агууламж Баянгол дүүргийн 10-р хороонд зөвшөөрөгдөх хэмжээнээс 10.9 дахин буюу 987 мг/кг-аар их, Баянзүрх дүүргийн Цагаан чулуутад 44 хувиар буюу 44 мг /кг-аар их, Монелын гудамжинд 109 мг/кг-аар их, Хан-Уул дүүргийн Гуравдугаар цахилгаан станцын орчимд 17 мг/кг-аар их, Сүхбаатар дүүргийн Вагон депогийн орчимд 10 мг/кг-аар их байжээ. Цайрын агууламж Баянгол дүүргийн Дунд голд гурав дахин буюу 1039 мг/кг-аар, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны Өндөр хүчдэлийн орчимд 16 мг/кг-аар, Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт 51 мг/кг-аар их байсан бол хүнцэлийн агууламж Баянзүрх дүүргийн Да хүрээ зах орчимд 11 мг/кг-аар, Монелын гудамжинд 3.0 мг /кг-аар, Сонгинохайрхан дүүргийн Мах маркетын хашаанд 2.0 мг /кг-аар, 101 дүгээр цэцэрлэгийн орчимд 5.0 мг/кг-аар, Хан-Уул дүүргийн Туул голын татамд 5.0 мг/кг-аар, Сүхбаатар дүүргийн 7 буудалд 3.0 мг/кг-аар, МУИС-ийн лицей сургуулийн орчимд 2.0 мг/кг-аар тус тус давсан байжээ.

Мөн 16 аймгийн 307 цэгт 2024 онд хийсэн шинжилгээгээр Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Увс, Ховд аймгийн нийт 22 цэгт хүнд металлын бохирдол илэрсний дотор зарим цэгт цайрын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-9.4 дахин, хромын агууламж 1.2-2 дахин, хар тугалганы агууламж 1.9 дахин, кадмийн агууламж 1.8 дахин, стронцийн агууламж 1.1-1.2 дахин их гарсан байна.

Улсын хэмжээнд 2024 онд 1100 цэгт хийсэн судалгаагаар нийт дээжний 71 хувьд нянгийн бохирдол илэрсэн бөгөөд нийслэл Улаанбаатар хотоос авсан дээжүүдийн 32.3 хувьд гэдэсний савханцрын, 70 хувьд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян (Shigella) илэрчээ. Мөн оны байдлаар улсын хэмжээнд айл өрх, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн стандартын шаардлагад нийцээгүй нийт 495308 нүхэн жорлон байгааг тоолсон байна. Үүнийг 2025 онд 7.0 хувь буюу 34826, 2026 онд 15.6 хувь буюу 78093, 2027 онд 20.9 хувь буюу 103361, 2028 онд 49.9 хувь буюу 247446-аар бууруулах бууруулна гэсэн төлөвлөгөөг нийслэл, аймгуудын захиргаанаас гаргасан боловч 2025 оны төлөвлөгөө гэхэд 13919-өөр буюу ийм тоогоор дутуу бууруулсан гэсэн дүнтэй байна.

Төрийн нарийн бичгийн дарга нарын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ө.Шижир, Ч.Ундрам, Ц.Мөнхтуяа, П.Сайнзориг нар асуулт асууж, хариулт авч, мөн үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд амьдрах орчны, тэр дундаа хөрсний бохирдлыг бууруулах талаарх бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гарсан үр дүн, энэ зориулалтаар улсын төсөвт тусгагдсан зардал, санхүүжилтийн хэмжээ, түүний зарцуулалт, нийслэл хотод шилжин ирж суурьшигчдад үзүүлж буй нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө ямар түвшинд байгаа, статистик баримтуудад дүн шинжилгээ хийж, авах арга хэмжээгээ нэгтгэн төлөвлөсөн шийдэл, урьд өмнө хэрэгжүүлсэн төсөл, зарцуулсан хөрөнгийн үр дүн зэрэг асуудлуудыг голчлон хөндсөн юм. Төв, суурин газрын орчны бохирдлыг шийдвэрлэх гол шийдэл нь орон сууцжуулалт учир холбогдох яам, байгууллагатай бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатайг болон төсөл, хөтөлбөрүүдээс үр дүн шаардаж ажиллах, орнч бохирдлыг бууруулах зориулалт бүхий ногоон зээлийн хүртээмжийг сайжруулах, аюултай хог хаягдал, оршуулгын газартай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг олон асуудлаар асуулт асууж, Эрүүл мэндийн болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны албан тушаалтнуудаас хариулт авсан юм. Гэвч зарим мэдээлэл, хариулт бүрэн бус байгааг Улсын Их Хурлын гишүүд анхааруулж, тодорхой бодлогын хөтөлбөрүүд, орчны бохирдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулах талаарх Засгийн газрын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын хэрэгжилт зэрэг асуудлаар дэлгэрэнгүй, нэгтгэсэн мэдээлэл бэлтгэж, бичгээр ирүүлэхийг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 1 цаг 41 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 1 цаг 44 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 1 цаг 45 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 1 цаг 46 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 1 цаг 46 мин Нийслэлд 55 км явган хүний замыг шинэчилж байна 1 цаг 47 мин Нийслэлийн байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө 1 цаг 48 мин Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 3 цаг 51 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 3 цаг 53 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 3 цаг 54 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 3 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 3 цаг 56 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 4 цаг 33 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 4 цаг 33 мин Дэлхийн Цэргийн спортын холбооны чуулга уулзалт Монакод болж байна 4 цаг 43 мин СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна 4 цаг 44 мин “Чингисийн Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хүрээнд эх орондоо тоглоно 4 цаг 45 мин Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ 4 цаг 46 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа 4 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 4 цаг 51 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top