x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд боловсролын ууган байгууллага МУИС болон инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэдэг их өргөө болсон ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа.

Олон мянган боловсон хүчин бэлтгэж, ирээдүй хойч үеэ дэлхий дахины хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой болгохын төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн багш, ажилтнуудад Ерөнхийлөгч талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Математикийн тэнхимийн ахмад багш, доктор, дэд профессор Маанийн Дэнсмаа,
  • ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн дарга, Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төрийн шагналт, доктор, профессор Лхамсүрэнгийн Пүрэв,
  • МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор, доктор Хаянхярваагийн Тэрбиш,
  • ШУТИС-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор Жагванжавын Цэен-Ойдов,
  • МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн зөвлөх профессор, доктор Доржсүрэнгийн Бүрнээ,
  • ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Шима сейки” сургалтын төвийн захирал, академич Доржийн Энхтуяа нарт Гавьяат багш цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Төрийн тэргүүний санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн“, Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш, ажилтнуудын  манлайлал, оролцоо чухал хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг болон үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”  тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 орны их сургуульд 1,000 гаруй оюутан суралцаж байна.

Эдгээр залуус төгсөж ирээд ерөнхий болон дээд боловсролын байгууллагууд, бусад салбарт эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүд, хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг бодит ажил болгохын төлөө хамтын ажиллагааг өргөжүүлж, их сургуулиуд  оролцогч бус, бодлого, судалгаа, инновацын манлайлагч болон ажиллаж байгааг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх, соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргасан.

Энэ нь Үндсэн хуулийн мөн чанар, хууль дээдлэх зарчмыг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуульт ёсны түүхэн ач холбогдлыг сурталчлан таниулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, Үндсэн хуулиа дээдлэн, сахиж мөрдөх соёлыг төлөвшүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа бөгөөд энэ нь МУИС-ийн сүүлийн 60 жилийн түүхэнд байгаагүй оюуны томоохон хөрөнгө оруулалт юм.

Мөн 2025 онд ШУТИС-д Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний химийн болон шимт найрлагын үндэсний мэдээллийн сан бүрдүүлэх, орчин үеийн лабораторийн чадавхыг хөгжүүлж эхэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд МУИС, ШУТИС-ийн хамт олон идэвхтэй оролцож, байгаль орчин, ой судлал, экологи, усны нөөцийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа өргөжүүлэн, ойжуулалтын шинэ технологи, тарьц үржүүлэг, “Мянган сургагч багш”, “Ойжуулагч” сурах бичиг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох судалгаа хийж байна.

Ерөнхийлөгч 2021 онд зарлиг гарган, Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад сурагчдыг оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлж, урамшуулж байхыг Засгийн газарт чиглэл болгосон.

Үүний дүнд сурагч хүүхдүүд сүүлийн таван жилд олон улсын олимпиадуудаас 104 медаль хүртэн, хэдэн арван шагналт байр эзэлж, урамшууллаа аваад байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсоны дагуу “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах орон нутгийн 1,000 оюутны эхний 100 нь амжилттай суралцаж байна.

Оюутнууд МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, АШУҮИС-ийн Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, ХААИС-ийн Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал, ШУТИС-ийн Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл мэргэжлээр суралцана.

Тэд сургуулиа төгсөөд гэрээний дагуу орон нутагтаа гурван жил ажиллаж, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулах юм.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор шинжлэх ухааны ажилтнууд, багш, түүний дотор түүхийн багш нар Их хурал, улсын зөвлөгөөнөө хийн,   ололт амжилт, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 15 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 20 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 25 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 30 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 51 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 1 цаг 38 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 2 цаг 22 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 21 цаг 29 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 21 цаг 42 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 21 цаг 49 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 21 цаг 55 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 22 цаг 41 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 22 цаг 47 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 23 цаг 2 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 23 цаг 17 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 26 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top