x

Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж Монгол Улсад айлчилж буй Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа, холбооны дэд сайд Накано Хидэюки тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Хоёр улс 54 жилийн өмнө дипломат харилцаа тогтоож, өдгөө өргөжин тэлсээр стратегийн, иж бүрэн түншлэлийн хэмжээнд хөгжиж байгааг уулзалтын үеэр талууд онцлов. Үүний нэг нь Монгол Улсын Үндэсний статистикийн хороо Японы Статистикийн товчоо хамтран ажиллах санамж бичгийг 2017 онд байгуулж, цар тахлын үед ч тасралтгүй үргэлжилсэн явдал юм хэмээв.

Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд үнэлэгддэг Монголын Үндэсний статистикийн хороо гар утас, хиймэл дагуулын өгөгдөл зэрэг олон эх сурвалжаас мэдээллээ цуглуулдаг сайн туршлагаас суралцах бодолтой байгаа талаар, зургаадугаар сард Японоос сургагч багш ирж ажиллах зэрэг асуудлыг зочин талаас хөндсөн юм.

Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга, 5 дахь удаагаа парламентад сонгогдон ажиллаж буй УИХ-ын дарга С.Бямбацогтын мэндчилгээг уламжлахын сацуу статистикийн салбарт мэргэжилтнүүдээ илгээж, дэмжиж ирсэнд талархал илэрхийллээ. Тэрбээр хоёр талт уулзалтыг тогтмол хийх нь үр дүнтэйг тэмдэглээд, хоёр улсын байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлэхэд байнгын хороо онцгой анхаарч байгаа гэв.

Талууд санамж бичиг болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцлоо. Уулзалтад Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй Элчин сайдын яамны төлөөлөгчид байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 15 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 20 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 25 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 30 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 51 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 1 цаг 38 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 2 цаг 22 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 21 цаг 29 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 21 цаг 42 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 21 цаг 49 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 21 цаг 55 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 22 цаг 41 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 22 цаг 47 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 23 цаг 2 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 23 цаг 17 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 26 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top