x

Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр Орхон аймагт ажиллалаа.

Тэрбээр эрхлэх асуудлынхаа хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлого, чөлөөт бүсийн хөгжлийн чиглэлээр Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс болон “Уул уурхай–металлурги–химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн парк дээр ажиллалаа. 

Шадар сайд Н.Номтойбаяр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, ололт амжилтыг бататгахын зэрэгцээ хойд бүс нутагт эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгох шаардлагатай байгааг онцлов.

Мөн чөлөөт бүсийн хөгжлийг зөвхөн хил орчмын бүсэд төвлөрүүлэх бус бүс нутгийнхаа эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр өргөн хүрээнд хэрэгжүүлнэ гэлээ. 

Гамшгаас хамгаалах тогтолцоог сайжруулах хүрээнд Гамшгийн тухай хууль болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд  онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хувийн хэвшилтэй хамтран үе шаттай хэрэгжүүлнэ гэдгээ тодотголоо. 

Стандарт, хэмжил зүй, техникийн зохицуулалт, лабораторийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд холбогдох хуулийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Энэ хүрээнд аймаг, орон нутгийн байгууллагуудаас хуулийн төсөлд оруулах саналуудыг хүлээн авч байна. Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс 2020–2024 онд  баталгаажуулалт, борлуулалтын үзүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүлсэн бөгөөд 2025 оноос хүнд металлын шинжилгээг орон нутагтаа хийж эхэлсэн нь салбартаа сайн жишиг болж байна. 

Шадар сайд Н.Номтойбаяр үргэлжлүүлэн “Уул уурхай–металлурги–химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөсөн байршилд ажиллалаа. Шадар сайдын зүгээс улсын хэмжээнд байгуулахаар төлөвлөж буй үйлдвэрлэл, технологийн 18 паркийн бодлого, төлөвлөлтийг уялдуулж, кластер хэлбэрээр хөгжүүлэх замаар дотоодын үйлдвэрлэгчдийг нэгтгэж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэлээ. 

Цаашид үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжлийг эрчимжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг Шадар сайд онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн түүхэн шинэчлэл 46 мин Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурдасгуур гэсэн үг 53 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллахаар боллоо 1 цаг 20 мин Отгонтэнгэр уулыг тахих төрийн их ёслол 6 дугаар сарын 17-нд болно 1 цаг 21 мин Налайхын зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина 1 цаг 35 мин Алтай хотхонд сургууль барих ажлыг гацаасан компанийн өмч хувьчлалыг шалгана 1 цаг 38 мин Филиппинд Майон галт уул идэвхжиж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ 1 цаг 42 мин УИХ-ын Өргөдлийн байнгын хороо сургуулийн хоолны асуудлаар ажлын хэсэг байгууллаа 1 цаг 42 мин Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ 1 цаг 43 мин Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 45 мин Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 3 цаг 58 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 3 цаг 58 мин Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ 3 цаг 59 мин Израил, Иорданы удирдагчид Болгарын сонгуульд ялсан Р.Радевт баяр хүргэв 3 цаг 59 мин АНУ Европын Холбооноос импортлох автомашины татварыг нэмэгдүүлнэ 4 цаг 1 мин Хаврын тариалалт эхэлж, 25 мянган га талбайд тариалалт хийнэ 4 цаг 1 мин Дорноговь аймагт 839 мянга гаруй мод тарьжээ 4 цаг 2 мин Монголын говьд хулангийн сүрэг түүхэн тархац нутагтаа дахин үзэгдэж эхэллээ 4 цаг 4 мин Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ 4 цаг 5 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 4 цаг 6 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө
Top