x

Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, Б.Заяабал, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Б.Уянга нар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнө болон Ерөнхий боловсролын тухай хуулиар хүүхдийн эрх, хамгаалал, боловсрол, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилго, ерөнхий чиг үүрэг тусгасан хэдий ч хэрэгжилтийг хангах механизм дутмаг, тодорхойгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хүүхдийн оролцоонд суурилсан хөгжлийг дэмжих, нас насанд нь тохирсон үйл ажиллагаанд хөгжлийн ялгаатай байдлыг харгалзан үзэж тэгш хамруулах, хот ба хөдөөгийн ялгааг арилгах, багш, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байгааг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн танилцуулгадаа онцолсон. Иймд асуудлыг салбарын бодлогоор бус салбар дундын, улсын хэмжээнд хэрэгжүүлэх нэгдсэн зохицуулалт бүхий хууль зүйн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Энэ хүрээнд хүүхэд бүр хөгжлийн үйл явцад тэгш хамрагдах боломжийг бүрдүүлэх, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан авьяас, чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хичээлээс гадуурх үйл ажиллагааг төрөөс дэмжих, санхүүжүүлэх, зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 20 зүйлтэй бөгөөд дараах үндсэн зохицуулалтыг тусгасан. Үүнд,

Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, зорилго, үйлчлэх хүрээ, хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд баримтлах зарчим, нэр томьёоны тодорхойлолт,

Хоёрдугаар бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих хичээлээс гадуурх хөгжлийн чиглэлээрх сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, чиглэл, хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг, оролцоо,

Гуравдугаар бүлэгт төрийн байгууллага болон оролцогчийн эрх, үүрэг,

Дөрөвдүгээр бүлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны санхүүжилтийн эх үүсвэр, түүнийг зарцуулах журмын зохицуулалт,

Тавдугаар бүлэгт хууль тогтоомжийн биелэлтийн хяналт, хариуцлага, хууль хүчин төгөлдөр болох хугацаа зэрэг асуудлуудыг тодорхойлж, зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ болон үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх механизм бүрдэж, хүүхдийн хөгжлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Нөгөөтээгүүр, хүүхэд чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэхэд зориулах тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэж, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Энэхүү хуулийн төслийг УИХ дахь улс төрийн таван нам, эвслийн төлөөллийн 21 гишүүн боловсруулжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн түүхэн шинэчлэл 46 мин Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурдасгуур гэсэн үг 52 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллахаар боллоо 1 цаг 20 мин Отгонтэнгэр уулыг тахих төрийн их ёслол 6 дугаар сарын 17-нд болно 1 цаг 21 мин Налайхын зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина 1 цаг 35 мин Алтай хотхонд сургууль барих ажлыг гацаасан компанийн өмч хувьчлалыг шалгана 1 цаг 38 мин Филиппинд Майон галт уул идэвхжиж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ 1 цаг 42 мин УИХ-ын Өргөдлийн байнгын хороо сургуулийн хоолны асуудлаар ажлын хэсэг байгууллаа 1 цаг 42 мин Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ 1 цаг 43 мин Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 45 мин Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 3 цаг 58 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 3 цаг 58 мин Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ 3 цаг 59 мин Израил, Иорданы удирдагчид Болгарын сонгуульд ялсан Р.Радевт баяр хүргэв 3 цаг 59 мин АНУ Европын Холбооноос импортлох автомашины татварыг нэмэгдүүлнэ 4 цаг 1 мин Хаврын тариалалт эхэлж, 25 мянган га талбайд тариалалт хийнэ 4 цаг 1 мин Дорноговь аймагт 839 мянга гаруй мод тарьжээ 4 цаг 2 мин Монголын говьд хулангийн сүрэг түүхэн тархац нутагтаа дахин үзэгдэж эхэллээ 4 цаг 4 мин Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ 4 цаг 5 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 4 цаг 6 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө
Top