x

Үнэнд биш дуртайд итгэнэ

10 мянган жилийн өмнө бол хүний тархи аливааг хэдий чинээ зөв төсөөлнө төдий чинээ үр ашигтай байлаа, тиймээс ч төсөөлөх функц бусад амьтанаас тасарч хөгжсөн. Наад зах нь арслан зааны хурд, цаг агаарын өөрчлөлт, сүргийн ахлагчийн ааш аягийн талаар буруу төсөөлөлтэй бол амьд үлдэхгүй. Гэтэл хүний нийгэм хөгжиж, ердөө 10-хан мянган жилийн дотор л аливааг заавал зөвөөр төсөөлөх албагүй болчихов. Ер нь өнөө үед амьдралд падлийгүй л бол аливаа зүйлийн талаар ямар ч сэтгэгдэлтэй байж, яаж ч төсөөлсөн дурын хэрэг, нэгэнт суучихсан төсөөлөх функцыг ашиглахаас яалтай. Тиймээс л галактикийн гэмээр асуудлын шийдлийг бүгд мэддэг мөртлөө гэрийнхээ орлогыг яаж шийдэхээ мэддэггүй нь олон. Боловсролын салбарыг яаж аврахыг бүгд мэдэж, цэц булаалдах мөртлөө өөрийнхөө боловсролыг яаж аврахаа мэдэхгүй нь дийлэнхи.

Буруу төсөөлөл нь аюулгүйгээр барахгүй ашигтай байх нь ч бий. Амьдрал ямар ч хэлбэртэй байлаа гээд хомосапиэнс бол сүргийн амьтан, эрт цагт ч өнөө цагт ч сүргээс хөөгдөж, гадуурхагдана гэдэг үхлээс дутахгүй хүнд шийтгэл. Тиймээс заримдаа бодит үнэнээс илүү сүргийн үнэн илүү чухал билээ. Хамгийн том жишээ нь янз бүрийн бурхад. Нарны бурхан гэгчийн талаар шал буруу төсөөлөлтэй мөртлөө аугаа том пирамид барьчихна. Бурханы талаар зөв бурууг эргэцүүлэх нь чухал биш, харин зөвхөн түүнд итгэж сүм хийд чимэглэсэнээр урлаг хөгжиж, зарим нийгмийн ёс суртахуун дэвшсэн нь маргаангүй. Бүр ойр зуурын жишээ гэвэл цагаан сараар мөнгөтэй золгох нь базаахгүй ойлголт гэж бүгд мэддэг ч үүнийг сүрэг яаж ойлгож байна тэр нь л зөв. Ахмадаа хүндэлж байна гээд хөөрхөн зөвтгөөд "онолын хувьд" тайлбарлачихна. Бас заримдаа хүмүүс мэдэхгүй, ойлгодоггүй, сонирхдоггүй сэдвийн талаар төсөөлөхөөс ч залхуурдаг учир бусдыгаа дагачихдаг. Тухайлбал би хувьдаа ямар костюм, ямар нарны шил хамгийн сайхан загвартай вэ гэдгийг огт төсөөлж ойлгодоггүй учир найзуудын сайхан гэж хэлсэн нь сайхан санагдана. Шал утгагүй харагдсан нэг уран зураг нь 100 сая долларын үнэтэй гэдгийг мэдэнгүүт нээрээ л ямар нэг гоо сайхан олж хараад ч байх шиг төсөөлөгдөнө. Та нар ч хааяа тэгдэг байх.

Барууны судлаачид нэг сонирхолтой дүгнэлт гаргасан байна. Мянган мэдээлэл дундаас ямар ч хүн зөвхөн өөрийн санал нийлж буй зүйлийг л "зөв" гэж хүлээж авдаг хандлагатай ажээ. Итгэмээр санагдсан зүйлдээ л итгэнэ, итгэмээргүй санагдсан зүйл бол бодит үнэн байсан ч анзаарахгүй. Жишээ нь зурхай яг энэ жишгээр ажилладаг. Хилэнцийн ордын хүн өөрийн зурхайны 10 өгүүлбэрийн 3 нь тохирчиход л "пөөх яг намайг дүрсэлж" хэмээн догдолж баясана. Гэтэл хилэнцийн ордын хүн нумын ордын зурхайг уншихад ч бас 10 өгүүлбэрийн 3 нь яг таг тохирох вий, гэхдээ түүнд нь бараг үнэмшихгүй. Учир нь тэр хилэнцийн ордын хүн хилэнцийн ордын зурхайдаа л итгэхийг хүссэн, нумын ордынх биш. Туршаад үзээрэй л дээ. Сүүлийн үед гэмт хэргийг сошиалд шүүдэг хандлага ч бас үүний жишээ. Иргэн А-г муухай авлигач гэж дотроо жаахан сэжиглээд л яваад байсан чинь гэнэт дээр "А-ийн офшор данс илэрлээ.."  гэсэн фээсбүүк пост гараад ирвэл "За тээр, би мэдээд байсан юмаа.." гэж сэтгэл нь хөөрнө, харин тэрхүү пост бодит үнэн үү ямар эх сурвалжтай эсэх хамаагүй, итгэмээр санагдсан өөрийнх нь хүлээж байсан л мэдээлэл учир "үнэн". Зөвхөн өөрт таалагдсан мэдээллийн овоолго нь өөр бусад мэдээлэл нэвтрүүлэхгүй хана үүсгэж, хүнийг их харалган болгоно. Тэгээд гайхамшигтай зарим үг оюун бодолд бэхлэгдэх нь: "Угаасаа л тийм биздээ", "Бүгд мэднэ шд", "Угаасаа ойлгомжтой шд". Жишээ нь Оюутолгой бол луйвар, яагаад? Угаасаа л тийм шд. Монголианс нээгст модэлийн хүүхэн амиа хорлоогүй, алуулсан. Яаж мэдэв? Угаасаа л ойлгомжтой шд.

10 мянган жилийн өмнөхөөс ялгаатай нь бид төсөөллийн эрх чөлөөтэй болжээ, сошиал мэдиа хөгжөөд тэрхүү төсөөллөө дураар илэрхийлэх эрх чөлөөтэй ч болов. Худал мэдээ үнэн мэдээнээс хэд дахин хурдан тархдаг харамсалтай баримт ч бий. 2018 онд дэлхий даяар элэгний хавдраар нэг сая орчим хүн нас баржээ, харин дайнд "ердөө" 50 мянган хүн үрэгдэж. Дэлхий даяараа л дайнд үхсэнээс хэдэн арав дахин их хүн хавдраар үхдэг аж. Гэхдээ л "Сирийн дайнаас олон хүн монголд хавдраар үхлээ" гэх нь илүү гүн сэтгэгдэл төрүүлнэ. Статистик боол сэтгэгдэл хаан болсон, баримтанд биш сэтгэгдэлд итгэдэг болсон. Өөрийн "Угаасаа мэддэг", "Илэрхий санагддаг" зүйлд нэг эргэлзээд үзээрэй. Бодитой юу? Эсвэл сэтгэгдэл, төсөөлөл байна уу? Эхлээд эргэлз, дараа нь дүгнэ.

Aanxaa /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 2 цаг 22 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 2 цаг 28 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 2 цаг 33 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 3 цаг 17 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 3 цаг 30 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 9 цаг 47 мин Мэдээж “Ар нь түүз!” 9 цаг 59 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 10 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 10 цаг 24 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 10 цаг 27 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 10 цаг 32 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 10 цаг 37 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 10 цаг 42 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Өчигдөр 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Өчигдөр 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Өчигдөр 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Өчигдөр 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Өчигдөр 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top