x

ГХЯ: Их хэмжээний санхүүжилт шилжүүлсэн гэх мэдээллийг няцааж мэдэгдэл гаргалаа

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гадаад харилцааны салбар болон холбогдох албан тушаалтантай холбоотой үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаатай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам албан мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд дурдсанаар, "Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гадаад харилцааны салбар болон холбогдох албан тушаалтантай холбоотой үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаа тул энэхүү албан мэдэгдлийг хүргэж байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Гадаад харилцааны яамнаас их хэмжээний санхүүжилтийг холбогдох этгээдийн хамаарал бүхий компанид шилжүүлсэн гэх агуулгатай мэдээлэл түгээд байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, нотлогдоогүй бөгөөд нэр төр, алдар хүндэд халдсан шинжтэй гэж үзэж байна.

Ийм төрлийн баталгаагүй мэдээлэл нь зөвхөн хувь хүний нэр хүндэд нөлөөлөхөөс гадна гадаад харилцааны салбарт ажиллаж буй албан хаагчдын нэр хүндийг хөндөх, цаашлаад Монгол Улсын олон улсын нэр хүнд, хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй юм. Гадаад харилцааны салбар нь улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалтай салшгүй холбоотой стратегийн чухал салбар бөгөөд уг салбарын үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр халдах нь өргөн хүрээний сөрөг үр дагаврыг дагуулах боломжтой.

Түүнчлэн, ийм төрлийн мэдээлэл нь олон улсын түншлэл, хамтын ажиллагаанд үл ойлголцол үүсгэх, хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд саад учруулах, улмаар харилцан итгэлцэлд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож болзошгүй юм.

Нөгөө талаас, иргэдийн үнэн зөв мэдээлэл авах эрхийг хангах нь чухал бөгөөд худал, ташаа мэдээлэл түгээх нь нийгэмд үл ойлголцол, талцал бий болгох, иргэдийн амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг онцлон тэмдэглэж байна.

Гадаад харилцааны яамны батлагдсан төсөв нь:

● 2024 онд 29.4 тэрбум төгрөг,

● 2025 онд 33.7 тэрбум төгрөг,

● 2026 онд 27.9 тэрбум төгрөг байхаар тус тус батлагдсан бөгөөд уг төсвийн ойролцоогоор 30 хувь нь цалингийн зардал, 70 хувь нь үйл ажиллагаа болон урсгал шилжүүлгийн зардалд зарцуулагддаг болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан этгээд нь тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй бөгөөд нотолж чадахгүй тохиолдолд түүнийг няцаах, учруулсан хохирлыг арилгах үүргийг хүлээнэ.

Иймд дээр дурдсан мэдээллийн үнэн зөвийг хуульд заасан журмын дагуу тогтоолгох, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандах хүртэлх арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.

Олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа мэдээллийг нягталж, мэргэжлийн ёс зүйг баримтлан, хариуцлагатайгаар түгээхийг уриалж байна." гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 7 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 27 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 32 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 37 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 43 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 1 цаг 3 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 1 цаг 50 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 2 цаг 34 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 21 цаг 41 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 21 цаг 54 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 22 цаг 1 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 22 цаг 7 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 22 цаг 53 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 22 цаг 59 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 23 цаг 14 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 23 цаг 29 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 26 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top