x

“Европын өдөрлөг-2026” үйл ажиллагаа Дархан-Уул аймагт ирэх сарын 23-нд болно

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.04.28/ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс болон Европын Холбооны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын боломж, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын хүрээнд санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Европын холбооны гишүүн улсуудтай харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг онцолж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эдийн засгийг идэвхжүүлэх, бизнесийн орчныг дэмжих зорилтуудыг Засгийн газар хэрэгжүүлж буйг онцлов.

Монгол Улс, Европын холбооны эдийн засаг, бизнесийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгааг тэмдэглээд, 2025 онд зохион байгуулагдсан Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум болон 2026 онд болсон хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтыг дурдаж, Монгол Улсын Засгийн газар Европын хөрөнгө оруулалтын банктай нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын Санамж бичиг байгуулсан нь хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болсон гэдгийг онцоллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-д Европын холбооны өндөр түвшний төлөөлөгчийг оролцуулах урилга илгээснийг Ерөнхий сайд онцлоод тус хурал ногоон хөгжлийн салбарт хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болно гэлээ.

Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните Европын улс орнууд Монгол Улсад хөрөнгө оруулах, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол өндөр байгааг илэрхийлэв.

 “Европын өдөрлөг-2026” үйл ажиллагаа Дархан-Уул аймагт ирэх сарын 23-нд болох гэж байгааг дурдаж өдөрлөг энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулагдах гэж байгааг онцоллоо.  

Талууд байгаль орчин, орон нутгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Европын өдөрлөг-2026” үйл ажиллагаа Дархан-Уул аймагт ирэх сарын 23-нд болно 1 цаг 35 мин 32-ын тойрог орчимд байгаа том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэхийг үүрэг болгов 1 цаг 37 мин "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо 1 цаг 38 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ 1 цаг 39 мин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөлд иргэдээс санал авч эхэллээ 1 цаг 40 мин Индонезод хоёр галт тэрэг мөргөлдөж, 14 хүн амиа алджээ 1 цаг 42 мин Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 43 мин Явган хүний зам хаасан барилгын хашааг 14 хоногт буулгах шаардлага хүргүүллээ 1 цаг 43 мин Төрийн албаны зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ 1 цаг 44 мин Цахилгаан дугуй, скүүтерээс үүдэлтэй осол 6 дахин өсжээ 4 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 4 цаг 25 мин НИТХ-ын дарга А.Баяр ээлжит бус хуралдааныг хууль бус хэмээн мэдэгдлээ 4 цаг 26 мин Баянхошуу болон Шархад дэд төвд ногоон орон сууцны төсөл хэрэгжиж байна 4 цаг 28 мин Казахстанд орон нутгийн түвшинд авлигын хэрэг хамгийн их гарч байна 4 цаг 30 мин Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэв 4 цаг 30 мин МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилгыг ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад оруулна 4 цаг 35 мин А.Гутерриш: Хиймэл оюун, квант тооцооллын технологиуд цөмийн аюулыг ойртуулж байна 4 цаг 37 мин АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр томилгоо 6 цаг 25 мин Увс аймгийн Малчин суманд хадан нуранги үүсжээ 6 цаг 47 мин Z үеийнхний хөдөлмөрийн зах зээл дэх хандлагыг судалжээ 6 цаг 49 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Ихэмсэг түшээдийн хэмжээ АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг дав... Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 2... Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны ца...
Top