x

Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадыг хүлээн авч уулзав.

Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл хангахад Конвенцын Нарийн бичгийн даргын газар болон холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ. Тус хурлыг өндөр түвшинд, амжилттай, үр дүнтэй зохион байгуулахад Засгийн газраас анхаарч ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, олон улсын хүндэт зочид төлөөлөгчид, оролцогч талуудад дөрөвдүгээр сард урилга хүргүүлнэ гэлээ.

Засгийн газар ногоон хөгжлийн чиглэлээр баримтлах бодлогоо зарлаж, УИХ-д Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байгааг дурдаад, COP17 бол Монгол Улс ногоон хөгжлийн бодлогоо дэлхийд таниулж, ногоон эдийн засгийн чиглэлээр хөрөнгө оруулалт татах боломж гэдгийг онцлов.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуад Монгол Улс COP17 бага хурлыг хүлээн авагч улсын хувиар зохион байгуулалтын бэлтгэл ажлаа идэвхтэй, хариуцлагатай хангаж буйд талархал илэрхийллээ. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон Конвенцын Нарийн бичгийн даргын зүгээс тус бага хурлыг амжилттай зохион байгуулахад бодлогын болон зохион байгуулалтын бүх талын дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дональд Трампын БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө Уржигдар 18 цаг 18 мин Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суулгац олгож эхэллээ Уржигдар 18 цаг 18 мин Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 18 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа Уржигдар 18 цаг 09 мин Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 30.4 хувиар өсжээ Уржигдар 18 цаг 07 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Уржигдар 18 цаг 06 мин Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн мэдүүлэв Уржигдар 18 цаг 06 мин Иргэдэд 2026 ширхэг модны суулгац бэлэглэлээ Уржигдар 18 цаг 01 мин АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусламжийг гадаад бодлогодоо нийцүүлэн зарцуулна Уржигдар 14 цаг 25 мин Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон санхүүжилт, ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэв Уржигдар 14 цаг 23 мин Хотын дарга Х.Нямбаатар Яармагийн иргэдтэй уулзаж, дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцлээ Уржигдар 14 цаг 20 мин Ойрын 10 хоногт цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 19 мин НИТХ: Энэ онд нийслэлд 78 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана Уржигдар 14 цаг 17 мин Д.Цогтбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Уржигдар 14 цаг 16 мин Гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 14 цаг 16 мин Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулна Уржигдар 12 цаг 00 мин Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно Уржигдар 11 цаг 56 мин Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Уржигдар 11 цаг 52 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо Уржигдар 11 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салбарын асуудлаар санал солилцлоо Уржигдар 11 цаг 42 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул... Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах х... АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусла... Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үрг...
Top