x

Н.Номтойбаяр: Онцгой байдлын техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлнэ

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр төв талбайд боллоо.

Шадар сайд Н.Номтойбаяр энэ үеэр хэлэхдээ, “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад иргэд зохих мэдлэгтэй, оролцоотой байх нь нэн чухал бөгөөд цаашид албаны техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлнэ. Үүний зэрэгцээ стандарттай холбоотой олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, шинэчлэн тогтоох цогц ажлыг хэрэгжүүлнэ. Үүнд, авто зам, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг иргэдийн аюулгүй байдалтай шууд холбоотой салбаруудад тавих хяналт шалгалтыг сайжруулж, стандартын шаардлагыг хангах тогтолцоог бэхжүүлнэ. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбаруудын уялдааг хангаж, хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлд анхаарна. Ялангуяа, Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд эдийн засгийн чиг баримжаатай цогц хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад анхаарч ажиллаж байна” гэлээ.

Өдөрлөгөөр Онцгой байдлын ерөнхий газар, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ, Стандарт, хэмжил зүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Үндэсний итгэмжлэлийн төв, Замын-Үүд чөлөөт бүс, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс, Цагааннуур чөлөөт бүс, Алтанбулаг чөлөөт бүс зэрэг байгууллагууд иргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулсан юм. 

Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, бригадын генерал Л.Болдбаатар байгууллагынхаа тухайд, ”Манай хүрээлэнгийн үндсэн үүрэг бол гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, ном товхимол гаргах, мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд нэгдсэн лаборатори ажиллуулж, барилгын материалын галд тэсвэртэй байдлыг шалгах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болон галд тэсвэргүй материалаар орон сууцаа барьснаас болж галд өртөмтгий байдал нэмэгдсээр байна. Тиймээс манай иргэд гэр орон, нийтийн орон сууц барихдаа галд тэсвэртэй материалыг сонгодог байх хэрэгтэй. Энэ чиглэлээр бид ААН-үүдтэй хамтарч ажиллан, барилгын материалын тэсвэржилтэд дүгнэлт гаргадаг. Зах зээл дээрх үнийн ялгаатай байдлаас болж аль хямдыг нь сонгож байгаа тул санхүү, эдийн засгийн хувьд бололцооны, чанартай материалыг иргэд, олон нийтэд хүргэхийн төлөө ажиллаж байна” гэв.

Ахлах сургагч, дэслэгч Б.Баярдаваа, “Үндэсний аврах бригадын Эрэлч нохой сургалтын алба нь 21 аймагт албаны нохой сургаж бэлдэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Манай байгууллага эрэн хайх, аврах, уснаас эрэн хайх, нурангинаас эрэн хайх, ой, хээр, говийн бүсэд эрэн хайх гэсэн бүсчлэлээр сургалт явуулдаг. Би онцгой байдлын албанд 9 дэх жилдээ ажиллаж байна. Манай нохойг Балу гэдэг. Балу  нохой маань 2021 онд анх сургалтад хамрагдсан. Түүнээс хойш олон улсын нэг удаагийн, дотоодын 19 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн.  Үүрэг гүйцэтгэж эхэлснээсээ хойш 12 хүний амийг аварч, 21 хүний байршлыг олж илрүүлсэн" гэсэн юм. Энэ үеэр Шадар сайд Н.Номтойбаяр харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, салбарын ажилтан, албан хаагч нартай болон аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагч нарын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 17 цаг 51 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 17 цаг 58 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 18 цаг 4 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 18 цаг 8 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 13 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 19 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top