x

Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.04.14/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны 27 гишүүнээс 14 нь буюу Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, О.Алтангэрэл, Дам.Цогтбаатар, Д.Ганбат, М.Нарантуяа-Нара, Г.Дамдинням, С.Одонтуяа, Д.Пүрэвдаваа, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар нарын гишүүд ирснээр хуралдаан 11 цаг 35 минутад 51.9 хувийн ирцтэй эхэллээ. 

Байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Цэцийн дүгнэлт нь товчхондоо, Улсын дээд шүүхэд шүүхийн бус чиг үүрэг олгосон талаарх маргааныг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 8.6, 8.7 дахь хэсэгт “… Улсын дээд шүүх …”, мөн зүйлийн 8.2, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “… Улсын дээд шүүхийн Тамгын газар …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.” гэж заасанд нийцээгүй гэж шийдвэрлэж, 2026 оны 02 дугаар дүгнэлтийг гаргажээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтуудыг түдгэлзүүлэх, Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсан талаар Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр ажилласан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцууллаа.  


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат, Дам.Цогтбаатар, Н.Алтанхуяг нар асуулт асууж, үг хэлэв. Тэд мэргэжлийн холбоо байгуулах нэрийдлээр тухайн салбарт эзэн суудаг, чөлөөт, шударга өрсөлдөөнийг хаах зэргээр саад учруулдаг байдлыг шүүмжилж, улс төрийн намын бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороонд хариуцуулах, Үндсэн хуульд нийцээгүй хууль тогтоомжийн талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс гадна эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарах, гишүүдийн ирц, оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байлаа.

Байнгын хороо ийнхүү Цэцийн дүгнэлтийг хэлэлцээд, Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн заалт бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.3 хувь нь Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Санал, дүгнэлтийг илтгэгчээр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжинг томилов.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн талаар хэлэлцлээ. Хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан, нөхцөл, илрэлийн хэлбэр, хор уршгийг тодорхойлон үнэлж, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаан даргалагч Дам.Цогтбаатар уншиж танилцууллаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаар ахлуулан гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгажээ. 

Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Дам.Цогтбаатар, Д.Ганбат нар асууж, үг хэлэхдээ, үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох болон хүүхэд хамгаалалд эцэг, эхийн оролцоо, хараа хяналт чухал гэдгийг онцолж байлаа.

Ийн хэлэлцээд, Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэн тул тогтоолыг баталсанд тооцов 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 17 цаг 31 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 17 цаг 38 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 17 цаг 43 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 17 цаг 48 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 17 цаг 53 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 20 цаг 59 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top