x

Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongol” хэмээн нэрлэж, бичих нь зүйтэй гэж үзэв

24 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэгт ШУА, Үндэсний төв архив, МУИС, МУБИС зэрэг байгууллагын 20 судлаачаас гадна МУИС-ийн проректор, Монгол судлалын холбооны захирал, доктор Д.Заяабаатар, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, Стратеги судалгааны хүрээлэнгийн албаны дарга, доктор Ц.Минжин нар редактораар, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал зөвлөхөөр ажиллажээ.

Эрдэмтэн, судлаачдын баг баримтуудад үндэслэн Монгол Улсыг уугуул нэрд нийцүүлэн, “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

“Монгол хэмээх нэрийн судалгаа” номд 1700 оноос хойш олон улсад хэвлэгдсэн есөн газрын зургийг зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр худалдан авч, өмнө нь олны хүртээл болоогүй архивын баримт, өрнө, дорнын хэлээрх эх сурвалжуудыг ашиглан судалгаа хийжээ.

“Монгол” гэдэг үг угсаатан, үндэстний нэр болж нангиадын түүхнээ ханз үсгээр тэмдэглэгдсэн нь нийтийн тооллын VI-VII зуунд хамаардаг. Энэ нь үүнээс өмнө монголчууд байгаагүй гэсэн үг биш бөгөөд бид төрт улсаа Хүннү, Сяньби, Жужан, Хятан гэх мэтээр нэрлэж байгаад XII зууны үеэс Монгол буюу Их Монгол Улс хэмээсэн түүхтэй. Өнгөрсөн 800 гаруй жилийн хугацаанд монголчууд энэ нэр, дуудлагаа өөрчилж хувиргалгүй өнөөг хүрсэн.

Харин дэлхийн улс орнууд хэл, бичиг үсгийн онцлог, харь улсыг нэрлэдэг уламжлал, анх ямар хэлээр дамжиж тухайн хэлд нэвтэрсэн зэргээс шалтгаалан Монгол хэмээх нэрийг өөр өөрөөр дуудаж, бичиж иржээ. 

“Монгол хэмээх нэрийн судалгаа” номын “Түүхэн сурвалж дахь Монгол хэмээх нэрийн судалгаа” I бүлэгт:

XIII-XVIII зууны худам монгол, дөрвөлжин, тод, хятад зэрэг үсгээрх монгол хэлний дурсгал, араб, перс, латин, Цагадай хэлний сурвалж,
Манж, төвд, хятад, япон, солонгос зэрэг дорны хэлээрх сурвалж,
Англи, орос, франц, герман, итали, испани, чех, турк зэрэг өрнийн хэлээрх сурвалж, судалгааг нэгтгэн дүгнэсэн байна.
“Бусад сурвалж дахь Монгол хэмээх нэрийн судалгаа” II бүлэгт:

Архивын баримт дахь “Монгол” хэмээх нэрийг он дарааллын дагуу сурвалжлан 1674 оны манж хэлний баримтаас эхлэн 1726 оны худам монгол бичиг, 1912 оны хятад хэл, 1914 оны орос хэлний архивын 15 баримтыг эх зургаар хавсарган, тайлбар хийжээ.
Мөн “Газрын зураг дахь Монгол хэмээх нэрийн судалгаа”-г МЭ-550 оны сурвалжид тэмдэглэсэн Датунь буюу Татар хэмээх нэрээс эхлэн дурдаж, 1459 оны зурагт тэмдэглэсэн Mongul хэмээх нэрээс эхлүүлэн 1794 онд “Mongolia” гэж анх тэмдэглэсэн газрын зургуудын тайлбар, хавсралтуудыг нэгтгэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол үндэстний оршихуйн дархлааг бэхжүүлэх зорилгоор эх хэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлал зэргийг хойч үедээ уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд “Чингис хаан” үндэсний музей байгуулж, алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг залах санаачилга гарган гүйцэлдүүлсэн.

Мөн “Монгол хэл судлал” 15 боть, “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо”, Монголын түүхийн иж бүрэн 30 боть ном бүтээж, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал болсон морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зарлиг гарган хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 18 цаг 46 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 18 цаг 53 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 18 цаг 59 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 19 цаг 3 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 19 цаг 8 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 22 цаг 14 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top