x

Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Японы “Ниппон сан”-гийн хүндэт тэргүүн Сасакава Ёохэи-г хүлээн авч уулзлаа. “Ниппон сан”-гийн боловсрол, хүний нөөц, уламжлалт анагаах ухаан, эрдэм шинжилгээний салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нийгэм, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжилд чухал түлхэц болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Ялангуяа орон нутгийн 1,000 оюутанд МУИС, АШУҮИС, ХААИС, ШУТИС-д бүрэн тэтгэлгээр суралцах боломж олгосны дагуу эхний 100 нь амжилттай суралцаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Тэтгэлэгт хөтөлбөр нь “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэлээ.

1,000 оюутныг манай их сургуулиудад бүрэн тэтгэлгээр сургах хөтөлбөр хэрэгжүүлэх талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсон.

Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Ниппон сан” хамтран “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичигт 2025 онд гарын үсэг зурсан юм.

Оюутнууд Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал, Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй биотехнологи, микробиологи, инженерчлэл мэргэжлээр суралцаж төгсөөд орон нутагтаа гурван жил ажиллах юм. Тэтгэлэгт хөтөлбөрийг 12 жил хэрэгжүүлэх бөгөөд 5 сая гаруй ам.долларын буцалтгүй санхүүжилт олгоно.

“Ниппон сан” цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны залуу ажилтнуудыг Япон Улсад мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ниппон сан”-гийн хүндэт тэргүүн Сасакава Ёохэи-г Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, тус сангийн тусгай зөвлөх Мори Юүжи-г Алтан гадас одонгоор шагналаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 17 цаг 40 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 17 цаг 47 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 17 цаг 53 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 17 цаг 57 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 2 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 8 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top