x

Мэдээлэл, технологийн үндэсний паркийн нөхцөл байдлыг УИХ-ын дэд хороогоор хэлэлцлээ

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар "Мэдээлэл, технологийн үндэсний парк" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Тус байгууллага 2016 оноос хойш өөрийн орлогоор үйл ажиллагаагаа санхүүжих бүтэцтэй болсон бөгөөд гарааны бизнесүүдийг бойжуулах, мэдээллийн технологийн салбарыг дэмжих чиглэлээр ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд салбарын бодлого, хууль хэрэгжилт, ялангуяа виртуал бүсийн үйл ажиллагаа доголдолтой байгааг танилцуулгад дурдав.

9000 м.кв талбай бүхий барилгын гуравны нэгийг 14 жилийн турш кино театрын зориулалтаар бага түрээсээр ашиглуулж ирсэн асуудал үүсэж, уг талбайг өнгөрсөн оны сүүлчээр чөлөөлсөн байна. Үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр гарч, 791 сая төгрөгийн төлбөрийн маргаан үүссэн бөгөөд байгууллагын данс битүүмжлэгдэж, үйл ажиллагаа зогсох эрсдэлд хүрчээ. Данс нээгдсэн ч санхүүгийн дарамт хэвээр байгааг мэдээлсэн.

Тус төвд одоогоор 40 орчим технологийн компани, 450 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд цахилгаан, дулааны тасалдал үүсэхэд зөвхөн байгууллагын бус, төрийн цахим үйлчилгээний тасралтгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсэж байгааг онцлов. Энэ нь өдөр тутам цахимаар үйлчилгээ авч буй иргэдийн өргөн хүрээг хамарч байгааг хэллээ.

Холбогдох байгууллагын зүгээс тус паркийг судалгаа, бизнес хөгжүүлэлтийн төв болгон өөрчлөн зохион байгуулах санал боловсруулж, хууль эрх зүйн түвшинд хэлэлцүүлж буйг танилцуулсан. Гишүүд асуулт, тодруулга хийж, төрийн өмчийн удирдлага, түрээсийн гэрээ, хууль хэрэгжилтийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Хуралдааны төгсгөлд үүсээд буй нөхцөлтэй уялдуулан шуурхай арга хэмжээ авах шаардлагатайг онцолж, дараагийн хуралдаанаар шийдвэрийн төсөл хэлэлцэхээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 17 цаг 59 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 18 цаг 6 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 18 цаг 11 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 18 цаг 16 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 21 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 27 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top