x

Төрийн албаны 3000 сул орон тоог царцааж, зайнаас ажиллахыг зөвшөөрлөө

Төрийн байгууллагад байгаа 3000 сул орон тоонд  хүн нөхөж томилохгүй, царцааж байгааг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд анхааруулаад төрийн албанд халаа, сэлгээ хийхгүй байхыг “Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүлж байгаагаа мэдэгдлээ. 

Төрийн албаны 3000 орчим сул орон тоог нөхөх, сэлгэн шилжих үйл ажиллагааг яам, агентлагийн чиг үүргийн шинжилгээ хийгдэж дуусах хүртэлх хугацаанд зогсоож, царцаана. Ойролцоогоор 26 яамтай тэнцэх орон тоо, дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн санг хэмнэх ажээ.

Төрийн албан хаагчдыг сар, улирал, хагас жил, жил тутам 20-30 төрлийн тайлан, мэдээ бичихээс чөлөөлж, “Once-Only” зарчим буюу ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгохоо Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд буй.

Өнөөдрийн тогтоолоор төрийн албан хаагчдаас тайлан нэхэхийг хориглолоо.

Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэж хуульчилсан ч төр мэдээллээ хоорондоо солилцдоггүй асуудал байсаар байна. Иймд хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид "Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих eCabinet dashboard”-ыг хэрэглэх, шаардлагатай мэдээллээ авч байх ёстойг Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдлагуудад даалгаж Засгийн газрын гишүүд манлайлж ажиллахыг Ерөнхий сайд уриалав. 

Мөн ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах, төрийн албан хаагчдыг амралтын өдөр, бямба, ням гарагт ажиллуулахгүй байх, ажлын таван өдрийн нэг өдрийг цахимаар буюу зайнаас ажиллах зэрэг шийдвэрийг өнөөдрийн тогтоолоор олголоо.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай байна 4 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 4 мин Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг сайжруулна 6 мин Хичээлийн хоцрогдол арилгах сургалт нэрээр бусдыг залилсан хэргийг шалгаж байна 7 мин Сонгинохайрхан дүүрэгт 450 метр борооны ус зайлуулах шугам суурилуулж дууслаа 7 мин Өсвөрийн сагсан бөмбөгчдийн "Хүслийн цом" тэмцээний аваргууд маргааш тодорно 9 мин Засгийн газар газар тариалан, хүлэмжийн аж ахуйг дэмжих цогц шийдвэр гаргалаа 10 мин Дарханд барих гангийн цогцолбор төсөлд олон улсын хөрөнгө оруулагчдыг урьж байна 11 мин Төрийн албаны 3000 сул орон тоог царцааж, зайнаас ажиллахыг зөвшөөрлөө 1 цаг 43 мин Засгийн газар 9376 объектод хийх хяналт шалгалтыг цуцаллаа 1 цаг 45 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 2 цаг 23 мин ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 2 цаг 25 мин Ёс зүйн зөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ 2 цаг 29 мин Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт зохион байгуулагдлаа 2 цаг 30 мин Ираны иргэд дэд бүтцийн байгууламжуудаа хамгаалж амьд гинж үүсгэжээ 2 цаг 34 мин Сүхбаатарын талбайд "Циркийн 7 хоног" арга хэмжээ үнэ төлбөргүй болно 2 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллалаа 4 цаг 46 мин Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай тулалдана 4 цаг 47 мин Говь-Алтай аймгийн Тонхил суманд 4.5 магнитудын газар хөдөллөө 4 цаг 47 мин Иран улс гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг хоёр долоо хоног нээнэ 4 цаг 47 мин
iИх уншсан
Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог "Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн бол... “Стратегийн ач холбогдолтой" сайд нар гэж байдаг юм шүү, Ерө... Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх талаар ... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжил... М.Энхбадрал: Эрх чөлөөтэй байя гэвэл парламентын бие даасан ... Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан тө... Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%... Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсоо... Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүү...
Top